Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Бүдүүн чулуутын гарам” гэдэг газар суудлын автомашин гулгаад жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг 12 сарын 25-ны өдрийн 13:15 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унаж болзошгүй байсныг 10 минут ажиллаж татан гаргажээ.
Нийгэм | 2022-12-26
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм






