Dark Light
Нийгэм | 2023-06-15

Орон нутгийн нислэгийн суудлыг 80 хувийн дүүргэлттэй байна гэж тооцоолжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: 

"Монголд зочлох жилийн хүрээнд МИАТ ТӨХК 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар эхлүүлэхээр боллоо.

- Эхний ээлжид Чойбалсан, Мөрөн, Ховд, Өлгий, Алтай, Улаангом, Даланзадгад, Улиастай гэсэн 8 аймагт нислэг үйлдэнэ. 

- Баянхонгор аймгийн нисэх буудлын зурвас шинэчлэгдсэний дараа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа. 

- Ховд, Өлгий, Мөрөн, Даланзадгад рүү долоо хоногт 3 удаа, Улаангом руу 2 удаа, Улиастай руу 2-3 удаа, Алтай руу 1-2, Чойбалсан чиглэлд долоо хоногт 1 удаа тус тус нислэг үйлдэхээр төлөвлөсөн. 

- Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга, 

- Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга, 

- Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга, 

- Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна. 

- Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга,

- Мөрөн рүү 500-680 мянга, Алтай 733-852 мянга, Чойбалсан руу 537-617 мянган төгрөгийн тарифаар нислэг үйлдэнэ. 

- Орон нутгийн нислэгийн суудлыг 80 хувийн дүүргэлттэй байна гэдэг тооцоолол гаргасан" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10