“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Баянжаргалан суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Золзаяа Дундговь аймгийн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа, Баянжаргалан сумын Соёлын төвийн дарга Б.Батчимэг нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ:
Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдэвт соён гэгээрүүлэх лекц,
Монгол Улсын Үндэсний номын сан мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал “Номын сангийн эрх зүйн орчин, цаашдын зорилт” сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа.
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
Хүүхэд багачуудыг хөгжөөн баясгах арга хэмжээний хүрээнд алиалагч “Анхаарал төвлөрөлт” хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа зохион байгуулж, Занабазарын музейн үзүүлэнг танхимд дэлгэн үзүүллээ. Мөн МУҮНС-ийн ном зүйч Б.Цогжаргал хүүхэд багачуудад “Ном унших ач тус” сэдвээр танилцуулга хийлээ.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
ХЦДБЭЧ-ын дуучин МУСТА Н.Нямдаваа, ХЦДБЭЧуулгын дуучин Уранболор тэргүүтэй уран бүтээлчид болон нутгийн Ардын авьяастан, өвлөн уламжлагч Ч.Шинэбаяр, Р.Хандсүрэн, П.Шамуу шавь нарын хамт, ардын авьяастан Батжаргал, П.Отгончимэг, Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид мэндчилгээ дэвшүүлж тоглолтоо тавилаа.
Мөн 19:00 цагт “Нийтийн бүжиг” зохион байгуулж иргэд идэвхтэй оролцлоо.
АДМИН








Нийгэм






