Аюулт үзэгдэл, ослын 1958 тохиолдол 2023 оны эхний 5 сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10 (0.5%)-аар нэмэгдсэн байна.
Оны эхний 5 сарын байдлаар:
- Газар хөдлөлт 37
- Объектын түймэр 1423
- Ой, хээрийн түймэр 64
- Усны осол 5 тус тус бүртгэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний 4 сарын байдлаар нийт 59 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс 17 (40.5%)-гоор өссөн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний 4 сарын байдлаар 12.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ.
Гамшиг: Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.

АДМИН








Нийгэм






