Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.03/ хуралдаан 11 цаг 24 минутад гишүүдийн 54.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Мөн уг хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны шийдвэрийн дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтийг хангуулах, Монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” таван санал бүхий Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 гаруй хувийн саналаар баталсан. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд зөвлөлдөөд уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө төслийн 4 дэх заалт буюу үржлийн мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааны бүртгэл хяналтыг сайжруулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх гэсэн хяналт шалгалттай холбоотой заалтыг хасах саналыг оруулж байгааг дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан