Dark Light
Нийгэм | 2025-07-03

ЖИНЛҮҮР: ЧУХАЛ АСУУДАЛД ХАЙНГА БҮҮ ХАНД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны долоодугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Санхүү мөнгөө дээшлүүлэх боломж гарах магадлалтай байна. Жижиг сажиг асуудлыг үл тоож гол нь үр дүнд хүрэхийг хичээ. Нөхцөл байдал тань өөрт чинь таалагдаж байвал бусдын юу гэж ярих огт хамаагүй. Харин хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй тул ажлын ачааллаа тохируул. Бие сульдаж дархлаа буурах тул элдэв өвчнөөс сэргийлэн эрдэс бодис ихтэй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ.

Үхэр: Үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар таныг байхыг хүссэн газар тань аваачих болно. Дуусаагүй ажил хэргээс болж зарим хүмүүстэй харилцаа муудаж магадгүй өдөр. Энэ нь энэ өдрийн сайн хандлагыг бага зэрэг бууруулна. Үүрэг даалгавар биелүүлэх өндөр шаардлагыг өөртөө ч өрөөлд ч адилхан тавь.

Ихэр: Амжилт гаргахад эр зориг хэрэгтэй байна. Гэхдээ хяналтаа алдтал улайрах хэрэггүй. Төрөлхийн ялагч хүмүүс өнөөдөр ашиг сонирхлын зөрчлөөсөө болоод хэвшил болгосон үнэт зүйлээсээ татгалзаж магадгүй. Амьдралаа өөрчлөхийг хүсэж буй хүмүүс ялихгүй зүйлээс болж зорилгоо мартахаас зайлсхий.

Мэлхий: Гэнэтийн үйл явдал өрнөж болзошгүй. Аливаа тэмцэл мэтгэлцээнд орохоос зайлсхий. Санамсаргүй нөхцөл байдал үүсэх, хүлээсэн үүрэг даалгавраа орхигдуулах магадлалтай. Өнөөдөр гэрт тань урилгагүй зочид ирвэл бүү гайхаарай.

Арслан: Бага зэрэг таагүй зүйлээс болж хэт сэтгэл хөдлөл гаргаж болзошгүй. Энэ өдөр зарим зүйлийн учир шалтгааныг олох гэж их тэвдэж, сандрах бололтой. Ийм алдаагаа байнга давтаж болохгүй. Сэтгэл хөдлөлтэйгөө хамт байвал ойлгомжгүй байдлаас салахгүй гэдгээ ухаарч ойлговол зохино.

Охин: Төлөвлөгөөний дагуу ямар нэг арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай болно. Өнөөдөр адал явдал дуртай хүмүүс идэвхтэй амьдралтай байна. Үйл ажиллагаанд өөрийн үүргээ тодорхойлох, байр сууриа мэдрэх зэргээс баяр баясгалан авах болно. Гэнэтийн мэдээ олон хүмүүсийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна.

Жинлүүр: Чухал асуудалд бүү хайнга ханд. Ихэнх хүмүүс өнгөрсөн асуудлаас болж гомдсон байдлаар сонголт хийж болзошгүй. Илэн далангүй байснаар харилцаагаа хэвийн болгоно. Гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй ч гэнэтийн нэмэлт орлого олох ч боломж гарч магадгүй.

Хилэнц: Энэ үед өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхдээ яарах хэрэггүй. Найдвартай худалдаа арилжаа хийснээр хэсэг хугацааны дараа орлого олох боломж гарах болно. Амьдралын зарим асуудал гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх тул танд бодлогоширсон хандлага илэрнэ. Гэр бүлийнхэнтэйгээ сайн ойлголцож байж л бат бэх, аз жаргалтай амьдрах болно гэдгийг ойлго.

Нум: Хэн нэгэнд тавих анхаарал халамж олон хүмүүст ил тод харагдана. Олон янзын учир шалтгааны улмаас таны сэтгэл хөдлөл хэт их байна. Ухаантай хүмүүсийн мэргэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүл. Та хамт олон дундаа үлгэр жишээч, нэр хүнд бүхий нэгэн байхыг хүсдэг бол биеэ авч явах байдлаа засах хэрэгтэй. Өнөөдөр элдэв зугаа цэнгэлд уруу татагдах магадлалтай.

Матар: Туршлага, мэдээлэл солилцоход таатай өдөр. Үр бүтээлтэй ажиллах юм бол удахгүй сайхан амрах боломж гарна. Хариуцлага өндөр байж, бусад өгсөн амлалтаа биелүүлэхийг хичээ. Шинэ арга барилаар ажилла. Гэхдээ хуучны уламжлалын давуу талыг бүү март. Хайрын харилцаанд сайхан мэдрэмж төрнө. Романтик учралаа бусдаас нууна.

Хумх: Олны анхаарлыг татах хэрэггүй. Энгийн даруу, эмх цэгцтэй байхыг энэ өдрийн хандлага шаардана. Энэ өдөр олон хүнтэй уулзаж холбоо тогтооно. Хувийн болон албаны ажил ихтэй байна. Хамтын ажиллагааны тохиролцоо хийхдээ сайн танихгүй хүний саналыг шууд зөвшөөрч болохгүй. Найз нөхөд тань гэнэтийн бэлэг барьж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бололтой.

Загас: Хялбар аргаар амархан мөнгө олох оролдлого муу үр дагавар авч ирнэ. Санхүүгийн амжилтад хүрэхийн тулд тэвчээртэй бай. Энэ үед зээл авч өгөх хэрэггүй. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж зарим ажил бүтэлгүйтэж эхэлнэ. Үргэлж хойш нь тавьж байсан асуудлуудаа шийдвэрлэж, цэг тавь.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02