УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.04.30/-ийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн уг хуулийн төслийг дагалдуулж тогтоолын төсөл батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо хуралдаж, тогтоолд өөрчлөлт оруулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дөрвөн гишүүнийг нэмж оруулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 5 дугаар сарын 14-ний өдөр явуулж, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Баясгаланг томилов.