Dark Light
Улс төр | 2025-05-09

Н.НОМТОЙБАЯР: ТӨРИЙН УРСГАЛ ЗАРДАЛ АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төсөвт тодотгол хийх шаардлагатай эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр төсөв, гадаад зээл, өрийн удирдлагын асуудлаар тодорхой анхааруулга өгч, хэрэгжүүлэх арга замын сонголт дээр зөрчил үүсч буйг онцолсон юм.

Түүний хэлснээр, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн зорилго дээр хэн нэгэн гишүүн эсэргүүцэж буй зүйл алга. Харин төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам дээр л зөрчилдөөн үүсч байна.

“Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулъя, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулж, баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангадаг болъё, Улаанбаатарыг түгжрэлгүй болгоё, хот төлөвлөлтийн асуудлыг цогцоор нь шийдье гэж бүгд санал нийлж байгаа. Гэхдээ эдгээрийг санхүүжүүлэх арга зам дээр л санал зөрж байна” хэмээн тэр онцоллоо.

Н.Номтойбаярын үзэж буйгаар, төсвөөс мөнгө гаргаж, гадаад зээлийг санхүүжүүлэх санал нь Монгол Улсыг дефолтод хүргэх эрсдэлтэй. Энэ нь зээлжих зэрэглэл буурах, зээлийн хүү өсөх, гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын итгэл буурах зэрэг сөрөг үр дагавар авчирч болзошгүй гэлээ.

Мөн тэрээр төрийн урсгал зардал хэт өндөр байгааг онцолж, “татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албаны тансаглалыг тэжээж байна” хэмээн шүүмжилжээ.

“Орон тоо хязгааргүй нэмэгдэж байна. Татварын хувь хэмжээ буурах ямар ч шинж алга. Ерөнхий сайд татварын багц хуулийг энэ ондоо багтаан оруулж ирнэ гэсэн. Татвараа бууруулна гэж Засгийн газар амласан шүү дээ. Гэтэл бодит байдал дээр татвар нэмэгдэж, төсөв бүрдүүлэлтэд ашиглагдаж байна.”

Тэрээр Лексус 700 зэрэг өндөр үнэтэй автомашинуудыг татварын мөнгөөр худалдан авч буйг шүүмжилж, гадаад томилолт зэрэг үргүй зардлыг танах шаардлагатайг онцлов. Мөн төрийн зарим чиг үүргийг хувьчлах замаар 10 гаруй их наяд төгрөгийн хэмнэлт гаргах Засгийн газрын санаачилгыг шуурхай хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Харин Ерөнхийлөгчийн захиалгаар хууль өргөн барьсан гэх ярианы тухайд, тэрээр болгоомжтой хандаж буйгаа илэрхийллээ.

“Үндсэн хуулиар Засгийн газар л төсөвтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтийг УИХ-д оруулах ёстой. Гэтэл зарим гишүүд нь санаачлаад явж байна. Энэ нь төрийн гурван өндөрлөгийн хооронд томоохон зөрчил үүсгэх аюултай. Би болгоомжлон харж байна” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00