Dark Light
Улс төр | 2025-05-14

Б.БАТЦЭЦЭГ: ИРГЭД БНСУ РУУ ЗОРИЛГОО МЭДЭХГҮЙ ОЧИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцаагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр тус улсын Элчин Сайдын Яам ЭСЯ-ны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүлсэн.

Энэ талаар гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Бид зарим талаараа айлын хууль дүрмийг зөрчиж байгааг тооцох хэрэгтэй. Нэг хүний асуудлаас болж, бүгд шуураад парламент нэг асуудлыг яриад явах нь зохимжтой юу гэдэг асуулт үүснэ. Монгол, Солонгосын найрамдлын бүлэг байдаг бөгөөд Ж.Чинбүрэн гишүүн энэ бүлгийг ахалдаг. Тус бүлэг одоогоор хуралдаагүй байгаа ч, хэрэв хуралдвал манай яамнаас статистик мэдээлэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөд бэлэн байна. БНСУ-ын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам нь иргэдийн асуудлыг хариуцдаг гол байгууллагууд бөгөөд манай Гадаад харилцааны яам болон Хууль зүйн яамтай хамтран ажиллаж байна. Солонгост ч гэсэн энэ асуудлыг хариуцдаг хууль зүйн яам, имиграцийн алба зэрэг байгууллагуудтай хамтран мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжтой.

БНСУ-ын хил дээрээс буцсан иргэдийн тийзний төлбөрийг буцаан төлөх боломжгүй. Хүмүүс айлын хууль дүрмийг мэдэхгүйгээр очсон иргэдийн алдаа гэж үзнэ. Иргэд өөрийн зорилгоо мэдэхгүй байгаа нь асуудал болдог. Гадаадад явахдаа тухайн орны хууль дүрмийг мэдэж байх, хилээр орж гарахдаа зорилгоо тодорхой байх нь чухал. Хэрвээ энэ хүмүүс хууль дүрмээ мэдэхгүй байгаа бол тэднийг оруулах боломжгүй байж болно. Монгол улсын хууль дүрмийг дагаж мөрдөх шаардлага тавигдана. Тиймээс айлын тал эдгээр хүмүүсийн зардлыг төлөх боломжгүй, харин иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж, зорилгоо тодорхойлох хэрэгтэй.

Иргэдийн хувьд, явах гэж байгаа газар, буудлын хаяг, буцах хугацаагаа мэддэг байх нь чухал. Зарим иргэд визний материалаа бөглөөд, зорилгоо тодорхойгүй орхиж байгаа нь асуудал үүсгэдэг. Тиймээс анкет дээрээ бичсэн зүйлсээ мэдэхгүй байх нь айлын талд ойлгомжгүй байж болно. Хэрэв дүрмийг зөрчиж байгаа бол гомдол барагдуулна гэсэн ойлголт байхгүй.

Мэдээлэл зөв хүргэж, иргэдэд зөвлөгөө өгч байх нь чухал. Иргэд хөдөө орон нутгаас ирэхдээ, зорилгоо мэдэж, зохих материалыг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Гадаад харилцааны яамны вебсайт болон виз зуучлалын төвүүд, авиа компаниуд ч энэ талаар мэдээлэл өгч байна. Хил дээр гаалийн ажилтнуудад зорилгоо зөв танилцуулахыг сануулдаг.

Харамсалтай нь, зарим хүмүүс зөвхөн виз авахад л анхаарч, зорилгоо тодорхойлохгүйгээр орж ирэх гэж ойлгодог. Тиймээс, илүү их мэдээлэл хүргэж, соён гэгээрлийн ажлыг тал талын хүрээнд хийх шаардлагатай.

"Эмчилгээнд явж буй иргэдийг БНСУ руу визгүй болгооч" гэх саналыг БНСУ-ын талд тавьж байгаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00