Dark Light
Улс төр | 2025-05-15

Н.НОМТОЙБАЯР: АРД ТҮМНИЙ ШААРДЛАГА ЗҮЙ ЁСНЫХ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Хуулиараа төрийн ямар ч алба хаагч мэдүүлж байх ёстой. Хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг үнэн зөв бөглөж, гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Хэрвээ буруу мэдүүлсэн бол Зөрчлийн хуулиар шийтгэдэг. Тэгэхээр энэ шаардлага яалт ч үгүй зүй ёсны шаардлага. Зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад байгаа шаардлага ч биш хэнд ч үүнийг тавьж болно. Эс хүний хувьд ч тэр, эрх бүхий төрийн өндөр албан тушаалтай хүний хувьд ч тэр монголдоо ирээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж л таараа. Огцруулах асуудал гээд нэлээн идэвхтэй яригдаад байна. гишүүд ч бас ярьж л байна л даа. Ямар ч улсад иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. Үүний гаргалгааг Үндсэн хуульдаа яаж заадаг вэ гэхээр Ерөнхий сайд огцрох уу, үгүй юу гэдгээ өөрөө имбиж хийж их хуралд оруулж ирэх зохицуулалттай байдаг. Манай Үндсэн хуульд ч энэ зохицуулалт байгаа. Хэрвээ би байсан бол энэ асуудлыг шууд л оруулж ирнэ. Их хурал итгэл үзүүлэх үү эсэх асуудал гэж томьёолдог шүү дээ. Өөрөөр хэлбэл ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл огцрох уу гэдэг. Ийм л гаргалгааг би харж байна.

-Үндэсний эвлэлийнхэн энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Би өөрийнхөө байр суурийг хэллээ. Үндэсний эвслийн удирдах зөвлөл, гишүүд цуглаж эн асуудлын талаар яриагүй. Хоёр нь гадаадад томилолттой ажилтай яваа.

-Хөрөнгөө нотолж чадаагүй бол хураалгах тухай О.Алтангэрэл сайдын яриад байгаа хууль үүнд үйлчлэх үү?

-Тэр хуулиа өргөн барьсан билүү, яалаа. Угаасаа тэр хуультай хуульгүй хууль бусаар хөрөнгөжсөн бол улс татаж авдаг зохицуулалт байгаа шүү дээ. Үүгээр ч гэсэн ял авч байсан хүмүүс байдаг биз дээ. Нам дагасан, намын өндөр албан тушаалтныг дагасан залуучууд эрх мэдэл албан тушаал хувьд ч тэр ердийн залуучуудаасаа хол тасраад явчихдаг шүү дээ. Энэ заваан тогтолцоог эвдэх ёстой. Эвдэх арга зам нь юу гэхээр эдийн засгийн аргаар эвдэх хэрэгтэй. Төрийн албыг бид хувьчлах хэрэгтэй. Саяхан Засгийн газар судалгаа хийгээд төрийн зарим албаны чиг үүргийг хувийн хэвшил рүү чиглүүлбэл   их наядын хэмнэлт хийх бололцоотой байна гээд тооцоо судалгаа гаргачихсан байна шүү дээ. Дээрээс нь төрийн өмч хувьчлалыг бид зайлшгүй хийх хэрэгтэй. Төрд 113 аж ахуйн нэгж, компаниуд байна. Яах аргагүй зах зээл дээр түүхий эдийнх нь үнэ өндөр байгаа. ЭТТ ХК л нэг ашигтай ажиллаад байх шиг байна. Бусад нь бүгдээрээ дампуурчихсан. Жишээ нь, 200-гаад хүний бүтэцтэй хувийн хэвшил жилдээ 4 сая тн нүүрс олборлоод, экспортолж чадаад байхад 1300 ажилтантай төрийн өмчит компани 2 сая тн нүүрс олборлодог байхгүй юу. Үүний цаана юу нуугдаж байна. Асар их хулгай, асар их үргүй зардал байна. Дээрээс нь Хөгжлийн банкаа хүртэл дампууруулах хэмжээнд авчирчихсан. Хөгжлийн банкны муу зээлийн 54 хувь нь дандаа төрийн өмчит компани. Бид шинэ Үндсэн хуулийн хүрээнд 126 гишүүн бүхий таван улс төрийн намын төлөөлөл байгаа билээ. Зоригтойгоор төрийн албаны реформыг хийчихмээр байна. төрийн өмч хувьчлалаа хийчихмээр байна.

-Засгийн газар огцорвол мега төслүүд явахгүй гэдэг тайлбар өгдөг. Энэ төслийг бусад нь явуулах чадамжгүй юм уу?

-Тэртээ тэргүй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. Дөрвөн жилийн хөтөлбөр баталсан. Түүнийгээ нэг нэгээр нь хуваагаад, жил жилдээ явуулна. Өнөөдөр чуулганаар 2026 оны  төлөлтүүдийг хэлэлцэж байна. Энэ нь өөрөө хуулиар зохицуулагдаж байдаг учраас хувь хүнээс ерөөсөө хамаарахгүй. Төрийн ажил явдгаараа явна.

-Талбай дээр жагсаж байгаа иргэдийг та дэмжиж байгаа юм уу?

-Зүй ёсны шаардлага гэж би хувьдаа дүгнэж байгаа. Нөгөө талдаа эрүүл улс төрийн орчинг бий болгоосой гэж би найдаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00