УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Одоогоор төсвийн хүрээний мэдэгдэл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Үүнийг бид тавдугаар сардаа батлах ёстой. Эдийн засгийн өсөлтийг 6 хувьтай тодруулсан. Инфляцыг энэ жил 7 хувьтай байна гэж төлөвлөсөн. Бид ингэж төлөвлөж байгаа ч амьдрал дээр энэ хэмжээний байхгүй байгаа шүү дээ. Бид бүгдээрээ мэдэж байгаа. Барааны үнэ ханш яаж өссөн билээ. Цалингаараа бараа авахаар 2-3 дахин үнэ өссөн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ яагаад өсөөд байгаа вэ гэдэг дээрээ л бид фокуслах ёстой. Аж ахуйн нэгжүүд үнэ өсгөөд байна уу, хувь хүмүүс өсгөөд байна уу. Өнөөдөр төрийн өмчийн 123 аж ахуйн нэгж байна. Маш их хэмжээний зардал гаргадаг. Энэхүү аж ахуйн нэгжүүдийн жилдээ олж байгаа орлого нь 26 их наяд төгрөг. Зарлага нь 16 их наяд. Төрийн өмчийн компанийн нэг захирал дунджаар 8-15 сая төгрөгийн цалин авч байгаа. 30 сая төгрөгийн цалинтай төрийн өмчит компанийн захирал ч байна. 40 сая төгрөгийн цалин авдаг ч хүн байна шүү дээ. Энэ их хэмжээний зардал эдийн засагт орж ирж байхад инфляц бий болно. Инфляцыг барих гээд Монголбанкнаас байнга зээлийн хүүг өндөр байлгаж байна. Байнга л бодлогын хүү өндөр байна. Тэгэхээр энэ нь эдийн засгаа боймлоод байдаг. Гэтэл цаана төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хэрэглээ өндөр байна.
Улс төр | 2025-05-16
Сэтгэгдэл бичих