Dark Light
Улс төр | 2025-05-16

Б.БАЯРБААТАР: АЛБАН ЁСООР ГОМДОЛ ИРВЭЛ ХОЛБОГДОХ ТАЙЛБАРУУДЫГ ГАРГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар: Ёс зүйн байнгын хороо болон надад ямар нэгэн гомдол ирээгүй байна. Би ч гэсэн адилхан байр суурьтай байгаа. Өнөөдөр үнэхээр ийм нийгмийг бухимдуулсан зүйл хийсэн үнэн үү, үүний цаана ямар агуулга байгаа вэ гэдгийг нарийн судлах ёстой. Албан ёсоор гомдол ирвэл бид энэ талаар холбогдох тайлбаруудыг гаргуулж авахад бэлэн байна. 
-Өнгөрсөн хугацаанд өөрөө ямар нэгэн байдлаар тайлбар хийх сонирхолгүй байна. Дээрээс нь өндөр албан тушаалтай хүний асуудал дээр АТГ-аас танайд гомдол ирэхгүй болов уу гэж харж байна. Танайх Ёс зүй дэгийн байнгын хороогоор мөрддөг дүрмээрээ шаардлага тавьж болдоггүй юм уу?
-АТГ бидэнд хүсэлт ирүүлэхгүй. Ерөнхий сайдын асуудал, төрийн гурван өндөрлөгийг ямар нэгэн дундын хаалтгүйгээр шалгах эрх нь АТГ-т байгаа. УИХ-ын гишүүний хувиараа хандах юм бол манай байнгын хороо хуралдаж дүгнэлт үйлдэнэ. Тэрхүү дүгнэлтийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллага АТГ нь юм уу шалгах боломж нь байдаг гэж үзэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаар нь АТГ шалгаад эхэлсэн.  
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08