Dark Light
Улс төр | 2025-05-19

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН БАГА ХУРАЛ ХУРАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн Татварын хууль тогтоомжийн шинэчлэл болон Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх урьдчилсан танилцуулга, мэдээллийг сонслоо.

Татварын хуулийн шинэчлэлтэй холбогдуулан улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 13000 гаруй компани болон иргэдээс 176 мянга гаруй санал авч хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэх татварын орчинг боловсронгуй болгох бөгөөд далд эдийн засаг буурч, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт нэмэгдэж урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ.

Харин Нийгмийн даатгал тэтгэврийн шинэчлэлийн тухайд суурь тэтгэвэр тогтоож, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэврийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон давхаргат тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Ингэснээр олон жил ажиллаж өндөр тэтгэвэр авах боломж бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа тогтвортой байх суурь шинэчлэл болно.

Түүнчлэн Нийслэл хотоос хэрэгжүүлж буй “Туул хурдны зам”, “Тойрог нэгдүгээр зам”-ын бүтээн байгуулалтын талаар танилцуулга сонсож, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрхзүйн орчинтой холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Туулын хурдны замын тендерийг 5 дугаар сарын 29-нд зарлах бөгөөд 6 сардаа багтан ажил эхэлбэл 2027 он гэхэд бүтээн байгуулалт нь дуусгахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14