Dark Light
Улс төр | 2025-05-20

Б.ДЭЛГЭРСАЙХАН: УЛС ОРНООРОО ТОГЛООД, ДЭЛХИЙ НИЙТЭД БУЗАР БУЛАЙ БОЛДГОО БОЛЬ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

-Ерөнхий сайдын хүүгийн асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Түүнийг би мэдэхгүй. Мэдэхгүй юмаа яаж ярих вэ. Ер нь бол бид том юмаа ярих хэрэгтэй шүү дээ. Улс орноо бодох хэрэгтэй биз дээ. Үгүй юм уу.

-Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэхгүй хэрэг үү?

-Ерөнхий сайд өөрөө гарч ирээд шалгуулъя л гэсэн байна лээ шүү дээ. Би түүнийг нь үзсэн. Шалгасан хойно нь л эргээд яриач дээ. Шалгаагүй байхад нь үнэн худлыг нь мэдэхгүй. Би та нарт ч гэсэн зориулж нэг зүйл хэлье. Бүгдээрээ хэвлэл мэдээллээр улс орноороо тоглоод, дэлхий нийтэд бузар булай болдгоо болимоор байгаа байхгүй юу. Биднийг одоо хэн ч тоохгүй. Хэрүүлтэй айл ямар байдаг билээ яг тийм болчихлоо. Өнгөрсөн он жилүүдэд ийм л байсан шүү дээ. Санаж байгаа бол 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газар унаад л АН нохойн замаар ороо биз дээ. Яг энэ давтагдана.

-Гэхдээ Засгийн тэргүүний хувьд гарч ирж иргэддээ тайлбар өгөх ёстой биз дээ?

-Үгүй ээ гарч ирээд л хэвлэлд өгсөн юм биш үү. Би тэгж ойлгосон шүү дээ. Та бүгд авсан юм яваад байна лээ шүү дээ. Би хүний өнөөс тайлбар өгч чадахгүй шүү дээ.

-Сайдын цалин хэд байдаг юм бэ?

-Их хурлын гишүүдтэй адилхан шүү дээ.

-Гишүүний цалин дээр нэмэгдээд үү?

-Тийм юм байхгүй. Нэмэхгүй шүү дээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14