Dark Light
Улс төр | 2025-05-21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны тавдугаар сарын 21-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан гол шийдвэрүүдийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Хуралдааны хүрээнд хот төлөвлөлт, түгжрэл бууруулах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр дараах чухал асуудлуудыг хэлэлцжээ.

Хот төлөвлөлт, түгжрэлийг бууруулах хууль эрх зүйн шинэчлэл

"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнгийн мэдээлснээр, гэр хорооллын дахин төлөвлөлт болон түгжрэлийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Тэрээр: "Бид олон жил яригдсан хот төлөвлөлтийн асуудлыг анх удаа УИХ-д өргөн барьж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үүний дагуу уг хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулсан" гэв.

Төлөвлөлтийн ажлуудыг уялдаатай эхлүүлэх нь дараагийн бүтээн байгуулалтуудыг үр дүнтэй, шат дараалалтай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээв.

Туулын хурдны замын тендер нээгдэнэ

Түүнчлэн Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны 6 дугаар сарын 19-нд нээхээр болжээ. Барилгын ажлыг 2025 оны намар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд энэ зундаа бүтээн байгуулалтын томоохон хэсгийг хийж амжих аж.

Туулын хурдны зам болон тойрог замын бүтээн байгуулалт хийгдсэнээр Улаанбаатар хотын түгжрэлийг урьдчилсан тооцоогоор 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж тооцож байна. Гэсэн хэдий ч түгжрэлийг бууруулах ажил нэг зундаа багтааж дуусах боломжгүй тул олон үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.

Аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээлийн бодлого хэрэгжинэ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Монголд зочлох жил” аяны хүрээнд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилгоор зургаан жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газар гаргасныг мэдэгдэв.

"Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсаны дагуу аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Арилжааны банкуудтай хамтран ажиллаж, шаардлага хангасан ААН-үүдэд энэхүү зээлийг олгоно" гэж сайд онцолсон юм.

Мөн “Бостон консалтинг групп”-тэй хамтран аялал жуулчлалын стратегийг 2030 он хүртэл тодорхойлж, судалгаа хийснээр Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм. Энэ нь ДНБ-ий 10 хувийг аялал жуулчлалаас бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоололтой байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00