Dark Light
Улс төр | 2025-05-21

Л.ГАНТӨМӨР, Т.ДОРЖХАНД НАР ИНГЭЖ ХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр (2025.05.21) МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газар цаашид үргэлжлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд хамтарсан Засгийн газрын гол оролцогч намуудын дарга нар байр сууриа илэрхийллээ.

Т.Доржханд (ХҮН-ын дарга):

-Хамтарсан Засгийн газар байх ёстой. Цөөн монголчуудын хоорондын хоёр талт хуваагдлыг засъя гэсэн нь зөв санаачилга. МАН-ын Бага хурал хуралдах гэж байна. Түүхт 100 жилийн нам юм бол тулгатай байгаарай гэж хэлье. Гэрээнд хэн нэгэн гарын үсэг зурлаа гээд Засгийн газрыг тараана гэсэн заалт байхгүй.

Лу.Гантөмөр (АН-ын дарга):

-Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан. Энэ итгэл үнэмшил Монгол Улсын эрх ашигт чиглэсэн. Харин улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд эвсэл задрах нь зөв.
Хамтарсан Засгийн газар тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод нам, тодорхой хүмүүсийн ашиг сонирхлоор шийдвэр гаргаж байгаа бол цаашид ч ийм замаар явна.
Ардчилсан намыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Би тавьсан зорилгынхоо төлөө, зарчимдаа үнэнч ажиллана.

Т.Доржханд (ХҮН-ын дарга):

-Би Ардчилсан намыг шүүмжилмээр байна. Намын дарга нь гарын үсэг зурж, олонхийн шийдвэр гаргасан мөртлөө зарим гишүүд нь Засгийн газраас гаръя, сөрөг хүчин байх нь зүйтэй гэж байгаа нь буруу жишиг. Эх оронч үзлээр халхавч хийж, төслүүдийг гацааж байсан бол одоо эрх чөлөөний нэр барьж, олонхын шийдвэрийг үл хүндэтгэх нь зохисгүй.

Лу.Гантөмөр (АН-ын дарга):

-АН бол олон ургалч үзэлтэй нам. Манай гишүүд өөрсдийн Ерөнхий сайдаа ч шүүмжилж чаддаг. Тиймээс хамтарсан ч гэлээ намын гишүүд дуу хоолойгоо илэрхийлж байгаа нь ердийн үзэгдэл. Үүнийг МАН-ын нөхдүүд ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй.
Засагт хамтарлаа гээд гишүүдийн амаар үг барина гэсэн үг биш шүү.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00