МАН-ын бага хурлын гишүүн Д.Тэрбишдагва: Анх хамтарсан засаг маш том юм хийнэ бүтээнэ гэж яг өнөөдрийнх шиг ярьж байсан. Тэгээд хамтарсан Засгийн газар хамгийн түрүүнд Оюутолгойг хөдөлгөе гэсэн. Хэдэн жилийн дараа Оюутолгойгоос монгол хүн юу хүртээд монголчууд хэрхэн баяжиж, амьдрал нь хэрхэн сайжирсныг хүн болгон мэдэж байгаа. Хүн болгон харж байгаа. Би Засгийн газрын шадар сайд байхдаа Оюутолгой дээр шалгалт оруулж байсан. их хурлын ажлын хэсгийг толгойлж, Оюутолгой руу шалгалт оруулсан. Өөрөө тэрхүү ажлыг ахалсан. Энэ болгоныг мэддэг хүний хувьд монголын ард түмэн 2024 оны сонгуулиар МАН олонх болоод та нар засагла, нөгөө хүчнүүд нь засаж сайруулах, буруу зөвийг нь ялгаж ажиллах ёстой гэсэн байр суурийг л илэрхийлсэн. Энэ бол хувь хүний бодол биш. Би хууль ярьж байна. Манай нөхөд яриад байна лээ. Дэлхий жишиг, германы жишиг гээд. Германыг би арай дэндүү судалсан. Германд ийм жишиг байхгүй. Олонх болоогүй тохиолдолд хамтардаг болохоос олонх болсон тохиолдолд хэзээ ч хамтарч байсан түүх байхгүй. Хэрвээ засгаас гарчихвал сөрөг хүчин хийгээд ажил явуулахгүй юм яриад байгаа. Их хуралд сонгогдсон гишүүд, нам бол Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой болохоос хамтрахаараа сайхан ажиллана. Хамтрахгүй бол ажил хийлгэхгүй гэж ярьж болдог юм уу? Энэ ёс зүйгүй үйлдлийг засах ёстой гэж би урьд өмнө ч гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Одоо ч байр сууриа илэрхийлж байгаа.
Улс төр | 2025-05-21
Сэтгэгдэл бичих