Dark Light
Улс төр | 2025-05-22

Х.ТЭМҮҮЖИН: АН ГЭРЭЭНД ДУРДСАН БҮХ ЗҮЙЛИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ БИЕЛҮҮЛСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатай биелүүлсэн. Та бүхэн анзаарч байгаа бол том төслүүдийг гацаанаас гаргах УИХ дээр квот дарахад хамгийн хариуцлагатай ирээд хуралд суугаад асуудлыг дэмжээд явж байсан нь АН-ынхан. Дээр нь асуудал хариуцсан бүх АН-ын сайдууд ажил дээрээ зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө ажилласан. Гэрээ зөрчсөн гэдэг нь бодитой дүгнэлт биш. Харин МАН огт шүүмжлэл сонсож сураагүй. Ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг. АН дотроо ч гэсэн асуудлаа ил тод яриад шүүмжилчихдэг. Тийм нам. Өөрийнхөө намын дарга битгий хэл өрөөлийн ерөнхий сайдыг ч шүүмжлээд, алдаа дутагдал байна гэж үзвэл хариуцлага тооцохыг шаарддаг тийм нам. Та бүхэн анзаарч байсан бол манай цөөн бус гишүүн тийм яриа зөндөө гаргаж байсан. Гэхдээ гарын үсэг зурсан нь гуравхан байгаа байх. Тэгэхэд шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол бодитоороо энэ улс оронд дуугүй байх дарангуйллыг тогтоочихсон байна л гэсэн үг. 
-Гурван намын гэрээнд бие биеийнхээ эсрэг дугарахгүй, огцруулах талаар гарын үсэг цуглуулахгүй гэсэн заалт бий юу?
-Гурван намын гэрээн дотор ийм нарийвчилсан заалт огт байхгүй. Бид бүр нарийвчилсан заалт оруулахын тулд ямар ажил хийх вэ. Ямар үр дүнд хүрэх вэ, яаж хэмжигдэх вэ гээд олон зүйл ярьсан боловч нэг өдрийн дотор зүгээр ерөнхий гурван заалттай гэрээ байгуулъя гээд манай намын бүлэг гэрээгээ хүлээгээд зогсож байтал араар баталчихсан шүү дээ. 
-Тэгэхээр гэрээг татгалзана гэсэн үг үү?
-Бид нүүдэг нам биш. Бид ажил хийдэг нам. Бид угаасаа л энэ улс оронд юу зөв, юу буруу, ямар зарчим дээр зогсох ёстой вэ гэдгийг байнга хэлж сануулдаг тийм л нам. Тэр ажлаа л хийнэ. 
-Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг нотлох асуудал танай намын хариуцлагыг асуудал болчхов уу?
-МАН байнга л ийм юм хийдэг шүү дээ. Угаасаа зальжин. Ямар нэгэн сөрөг мэдээлэл гарч ирээд эсвэл ямар нэгэн шавар шавхай наалдаад ирэхээр өөрсдөөсөө холдуулж өрөөлд наачхаад өөрсдөө цагаан болж үлдээд бүгд цаашаа яваад өгдөг нам. Логикийг нь жирийн эрүүл саруул ухаантай хүмүүс ойлгохгүй. Байгалийн тэнэгдүү хүмүүс дагаад жаахан алга таших байх.
-Дараагийн Засгийн газар хэрхэн байгуулагдах бол?
-Бид энэ үгийг сүүлийн 15-16 жил ярьж байна. Чөтгөрийн суудал. Тэр суудалд очсон хүн болгон яагаад ийм эрх мэдэлд дуртай болдог юм бол. Яагаад өөрөө алх барингуут бусдыг хадаас гэж хараад бүгдийг дээрээс балбах гэж оролддог юм бол. Тэгээд зогсохгүй энэ эрх мэдлээ сунгах гэж байнга оролддог. Эрх мэдэл дээр өөрийгөө хадах гэж байнга оролддог. Тэр нь АН байна уу, МАН байна уу ялгаагүй. Ерөнхийлөгч болсон хүн болгоны ард үүсдэг нэг ийм шунал байна. Эрх мэдлийн төлөөх. Энэ шунал битгий амилаасай л гэж хүсэж байна.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00