Dark Light
Улс төр | 2025-05-23

Д.ЭНХТҮВШИН: МОНГОЛЫН ТАЛ ХЭЛЭЛЦЭЭРТ ОРОЛЦОХГҮЙ БАЙГАА МЭТ ХАРАГДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Их хурал дээр Казакстантай хийх гэж байгаа хэлэлцээрийн гэрээ байна. Австритай хийж байгаа гэрээний төсөл. Харьцуулаад харахаар зөрүүтэй зүйлс их байна. Уг нь стандарт, гэрээний бүтэц, нэр томъёо, нэрээс өгсүүлээд нэлээд зөрүүтэй харагдаад. Нөгөө талаасаа тавьсан саналыг голдуу хүлээж авч байна уу. Хэлэлцээрийн түвшин ямар явж байна. Манай тал давамгай оролцдог бол зарим нэг зүйлийг нь өөрчилчихмөөр зүйлс харагдаад байна лээ. Сүүлийн үед УИХ-д орж ирж байгаа гэрээнүүдийг харахаар, ялангуяа гадаад улсуудтай хийж байгаа гэрээнүүд дээр Монголын тал нөгөө талынхаа тавьсан саналыг хүлээж авч байгаа мэт дүр зураг харагдаж байна. Хятадтай хийсэн гэрээ, ОХУ-тай хийх гэж байсан гэрээний төслүүд дээр. Үг үсэг, найруулгын хувьд ч гэсэн. Манай тал хэлэлцээрт оролцоогүй, хэлэлцээр хийгээгүй юм шиг иймэрхүү дүр зураг харагдаад байна.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: -Энэ нийгмийн хамгааллын гэрээг улс орнууд хийх дургүй байдаг. Энэ бол Австрид байдаг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа гэрээ. Энэ гэрээ зөвхөн нийгмийн даатгалыг хөндөж байгаа. Иймэрхүү гэрээ тухайн улс орон доо зардалтай эрх зүйн зохицуулалт байдаг. Зарим улсууд гэрээгээ зурах асуудал дээр тулгаж байгаа ийм зүйлс бий. Хөрш орнуудаас эхлээд. Өнөөдрийн байдлаар 6 улстай энэ гэрээг хийсэн. Австри,

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00