Dark Light
Улс төр | 2025-05-26

Х.ТЭМҮҮЖИН: МОНГОЛ УЛС ГУРВАН ДАРГЫН УЛС БОЛСОН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Энэ намгүйгээр засгаа байгуулна гээд шийдвэр гаргачихсан. Хүссэн хүсээгүй Засгийн газар болон Ерөнхий сайдын асуудал яригдана. Гэхдээ тэдний нам ямар шийдвэр гаргасан гэдэг нь УИХ дээр яригдах ёстой. АН гэрээгээ зөрчсөн гэдэг зүйл МАН ярьсан. Тэгээд АН-гүйгээр засгаа байгуулна гэдэг шийдвэрээ хэлсэн. Тэр шийдвэрээ УИХ-д оруулж ирж чадахгүй байх шиг байна. Одоогоор. Түүнийг нь ямар логиктой, ямар үндэслэлтэйг би хэлж мэдэхгүй байна. Хоёрдугаарт, нам нь тийм шийдвэр гаргасан учраас Ерөнхий сайд өөрөө огцорно гэдэг яриа өгүүлэл тэр хавиар явсан. Тэгэхээр УИХ дээр Ерөнхий сайд өөрөө ямар нэгэн санал оруулж ирэх байх. АН түүнийг нь хүлээгээд сууж байна. 
-АН ямар байр суурьтай байна вэ?
-Манай намын байр суурь маш тодорхой шүү дээ. Засаг байгуулагдахад МАН өөрсдөө биднийг урьсан. Ерөнхий сайд хоёр намын хамтарсан Ерөнхий сайд ерөөсөө байгаагүй. МАН өөрсдөө Ерөнхий сайдаа тавиад, Ерөнхий сайд кабинетдаа манай намыг урьсан. Шийдвэр гараад хамтарсан. Тэдний нам энэ хамтралаасаа больё гэж хэлж байх шиг байна. Бидэнд нэг л зарчим байгаа. Ажил хийе гэвэл ажиллаж болно. Ажил хийхгүй гэвэл бид сөрөг хүчнийхээ байр суурьт хатуу зогсож чадна. 
-Ерөнхий сайд огцрох үгүй нь тодорхойгүй. Чуулганы ирц бүрдэхгүй, төрийн ажлыг гацаасан нөхцөл байдалд хүргэж байгаа үйлдэл мөн үү?
-Засаг солигдох болгонд ийм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэ нэг их цочирдоод байх зүйл биш. Шийдвэр гаргасан нам нь өөрсдөө хурдан асуудлаа шийдээд явах ёстой. Ямар биднээс болсон биш. Бид бол хүлээгээд л сууж байгаа. 
-Ерөнхий сайд огцроогүй байхад танай намын дарга ажлаа өглөө гэдэг нь Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээд байгаа үйлдэл юм биш үү?
-Логикыг нь зөв ойлголдоо. Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээгүй шүү дээ. Хамтарсан Засгийн байгуулаад ажил хийе гэдэг шийдвэрийг гаргаад, нам дотроо манлайлаад ажилласан хүн нь Гантөмөр гэдэг хүн. Тэр шийдэл нь буруу байжээ. Та наргүйгээр явж чадна аа гээд нүүрээ буруулж байгаа учраас энэ шийдэл рүү манлайлж орсныхоо хувьд би хариуцлагаа хүлээгээд намын даргаа өгнө өө гэж хэлж байгаа нь улс төрийн соёл шүү дээ. 
-Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ дээр огцруулах асуудал яригдах байх. Энэ тохиолдолд Ерөнхий сайд орж ирээд улс төрийн дэмжлэг хүсээд эргэн нэгдье гэвэл АН үүн дээр ямар кноп дарах бол?
-Одоо боломжгүй шүү дээ. Хөөгдсөн хүмүүс алга ташаад дэмжээд сууж байдаг гэнэн зүйл гэж байхгүй шүү дээ. Ямар хэлбэрээр орж ирснээс үл хамаараад АН нэг бол кноп дарна. Үгүй бол намын бүлэг бүтнээрээ бидэнгүйгээр та нар асуудлаа шийд гээд л хаяад л гараад явна. Бидэнд ийм л сонголт байгаа. Ийм л зарчим байгаа. Бид МАН юм уу, одоо бууж байгаа Ерөнхий сайдын өмнөөс тааж ярих боломжгүй. Манай нам юу ярьж байгаа вэ гэхээр нэгэнт биднийг цөөнхийнхөө, сөрөг хүчнээ хий гэж эрх баригчид үзэж байгаа бол 42 гишүүн 42-лаа нэг цул байх ёстой. Нэг хүн шиг шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Асуудлыг хоосон улс төржих биш жаахан ул суурьтай, нийтийн ашиг сонирхлын төлөө дугардаг байх ёстой. Үүн рүүгээ хэдүүлээ зоригтой бол зоригтой, чадалтай бол чадалтай, боловсролтой бол боловсролтой тэр чадавхаа гаргаад ажиллана гэдэг л байр суурьтай байгаа. 
-Сайдаа хамгаалъя гэдэг хөдөлгөөн өрнөлөө. Ер нь хүнээс хамааралтай засаглал бий болчихсон бол энэ чинь өөрөө засаглалын хямрал юм биш үү?
-Ер нь хүнээс хамааралгүй тогтолцоог бий болгож чадаагүй байгаа шүү дээ. Бий болчихсон байгаа гэж бодож байвал үнэн гэнэн байна. Би нэг биш удаа хэлж байна.  Монгол Улс гурван даргын улс болсон. Тэр гурван даргын өглөө ямар ааштай босож ирэх, орой хэний ховыг сонсох гэдгээсээ шалтгаалаад Монгол Улсын хувь заяа савлаж байгаа. Ийм эмгэнэлтэй хувь тавилантай байж болохгүй. Тийм учраас хүнээс хамааралгүй институт бий болгохын тулд ядаж л УИХ нь Их хурал шиг байх ёстой. Засгийн газар нь Засгийн газар шиг байх ёстой. Ямар сайндаа УИХ-ын танхим дотроос Ерөнхий сайдын суудлыг буулгая гэдэг санаачилга гарах вэ дээ.  
-Энэ хуулиа өргөн барьсан уу?
-Товоо хүлээж байна. Би түрүүчийн долоо хоногийн чуулган дээр УИХ-ын даргад хэлсэн. Хуулийн төслүүд бэлэн болсон бичиг баримтууд явчихсан. Одоо хүлээж авах товыг хүлээж байна. 
-Ер нь Засгийн газар огцорсон гэж та харж байна уу?
-Дефакто. Монгол Улсын Засгийн газар огцорсон. Хууль зүйн хувьд түүнийг нь баталгаажуулах процесс л дутуу байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00