Dark Light
Улс төр | 2025-05-27

2024 ОНД 958 МЯНГА ГАРУЙ СКҮҮТЕР ТҮРЭЭС ХИЙГДСЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

Суррон, мопед, скүүтер зэрэг бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Очирбат: Сүүлийн жилүүдэд бичил тээврийн хэрэгсэл Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж, зөвхөн 2024 оноос хойш мотоцикл, мопед 9075, унадаг дугуй 4000 гаруй импортлогдсон. 2025 онд суррон, скүүтертэй холбоотой 23 зам тээврийн осол бүртгэгдсэн нь хяналт, зохицуулалтын шаардлагатайг харуулж байна.

ТЦА-аас хурдны дээд хязгаарыг 5–10 км/цаг болгон бууруулах, зориулалтын зогсоол байгуулах, насны доод хязгаарыг мөрдүүлэх, нийтийн хяналт нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг тусгах санал гаргасан. Ослын эрсдэлийг бууруулах хүрээнд жолооч, түрээслэгч ААН-үүдэд хариуцлага тооцох, хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

“Жет Шеринг Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг: 2022 онд 226 мянга, 2024 онд 958 мянга гаруй скүүтер түрээс хийгдсэн нь хэрэглээ огцом нэмэгдсэн. Бичил тээврийн хэрэгсэл нь түгжрэлийг бууруулах, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд тустай ч тусгай зам, дүрмийн зохицуулалт дутмаг байгаагаас үүдэлтэй ослын тоо өсөж байна.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: 2019–2024 оны хооронд 600 гаруй осол, гэмтэл бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь 10–19 насны хүүхэд, залуус байв. Нийт ослын 94 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн.

Ажлын хэсэг Европын холбооны 30 гаруй улсын эрхзүйн зохицуулалтыг судалж, Герман, Испани, Эстони зэрэг орны жишгийг харьцуулан дүн шинжилгээ хийсэн. Судалгаанаас харахад Монгол Улсад бичил тээврийн хэрэгслийн ангилал, жолоочийн хариуцлага, техникийн шаардлага тодорхой бус байгаагаас осол, эрсдэл нэмэгдэж байна гэлээ.

Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээнд зохицуулах шаардлага үүсжээ. Уг төсөл 2025 оны 3-р сарын 25-нд DParliament.mn цахим хуудсанд байрласан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00