Dark Light
Улс төр | 2025-05-28

ЗГ-Т ИТГЭХ ЭСЭХИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ нь МАН, ХҮН, АН гэсэн гурван намын хооронд байгуулсан хамтрах гэрээг үндэслэн, хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд УИХ итгэл үзүүлэх шаардлагатай гэсэн агуулгатай юм. Ерөнхий сайд УИХ-аар батлагдахдаа Засгийн газрын гишүүдээ бүрдүүлсэн байдлаар орж ирдэг тул, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн УИХ-ын шийдвэр зайлшгүй хэрэгтэй гэж үзжээ.

МАН-ын бага хурлын шийдвэр нь намын дотоод төлөөллийн төв байгууллагын шийдвэр бөгөөд улс орны Засгийн газрын бүрэлдэхүүн, хамтралын асуудлыг эцэслэн шийдэх бүрэн эрх нь зөвхөн УИХ-д хадгалагддаг.

Иймд хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэж, шийдвэр гаргах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00