Dark Light
Улс төр | 2025-05-28

О.АЛТАНГЭРЭЛ: АН-ЫН 8 САЙД ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжсэн. Энэ талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.

О.Алтангэрэл: Намын дарга АН-ын 8 сайд өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө бичнэ. Тэр төслийг нь бэлд гэж надад хэлсэн. Би бэлдээд байж байна. Бүгдээрээ гарын үсгээ зурна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал дээр бид бүлгийнхээ шийдвэрийг дагана. Бид өөрсдөө гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж огт үзэхгүй байгаа. Гэрээгээ зөрчөөгүй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байхад ийм шийдвэр гаргаж байгаа бол бид улс төрийн соёлын хувьд өөрсдөө өргөдлөө өгөх нь зүйтэй. Нийгэмд олон янзын асуудлууд явж байна. Гэхдээ УИХ дээр албан ёсоор ямар ч цаас байхгүй байгаа. Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төсөл оруулна гэж сонссон. АН-ын бүлгийн хурал дээр ЕС-ыг мэдээлэл өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Манай нам үнэхээр гэрээнийхээ үүргийг зөрчсөн юм уу, үгүй юу гэдэг дээр ЕС өөрөө тайлбар өгөх ёстой. Энэ тайлбар дээр үндэслээд бүлэг шийдвэрээ гаргана. Засгийн газрын хурал дээр бүгд тойрч суугаад байр сууриа илэрхийлсэн. Ямар ч албан ёсны байр суурь шийдвэр, санал хураалт болоогүй.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00