Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар УИХ-д албан ёсоор хандлаа. УИХ энэ асуудлыг хүлээн авснаасаа хойш гурав хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай. Тиймээс ирэх даваа гарагт уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хэлэлцүүлгийг зөвхөн Байнгын хороогоор хязгаарлахгүй бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.
Төлөвлөсөн хуваарь:
10:00 цагаас – УИХ дахь намын бүлгүүд хуралдана. АН-ын бүлэг Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаанд оролцуулах, тайлбар сонсохоо мэдэгдээд байна.
12:00 цагаас – Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14:00 цагаас – Чуулганы хуралдаан эхэлж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.