Dark Light
Улс төр | 2025-06-02

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН БОЛ ИЙМ ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИХГҮЙ БАЙСАН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025 оны 6 дугаар сарын 2) хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Тэрээр орлого нотлох асуудал өнөөдрийн итгэл хүлээлгэх асуудлын гол шалтгаан болсон тухайгаа тайлбарлав.

“Миний хүү 23 настай. Нэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, тухайн бүсгүй бие давхар болсон. Тэр бүсгүйдээ 17 сая төгрөгийн үнэтэй бөгж, 500 мянган төгрөгийн бугуйвч өгсөн байна. Харин сошиал орчинд дэгдсэн үнэтэй машинтай холбоотой мэдээлэл бол үндэслэлгүй худал мэдээлэл юм. Асуудал гарсан даруйд би Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаж шалгуулж байгаа. Хуулийн хугацаа нь 30-60 хоног үргэлжилдэг юм билээ. Энэ хугацаанд нэмэлт мэдээлэл өгөх нь тохиромжгүй гэж үзсэн" хэмээн тэрээр мэдэгдлээ.

Мөн Ерөнхий сайд залуусын жагсаал зөвхөн орлого нотлохтой холбоотой байсан бол өөрөө уулзахад бэлэн байснаа дурдав. “Өмнө нь ч би хоёр удаа уулзаж байсан. Орлогоо нотолж чадахгүй байсан бол би ийм өндөр хариуцлагатай ажил хийж чадахгүй” хэмээн тэрээр хэллээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00