Dark Light
Улс төр | 2025-06-02

О.ЦОГТГЭРЭЛ: САНАЛ ХУРААЛТАД АН-ЫН ГИШҮҮД ОРОЛЦОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-АН-ын бүлэг өглөө 10 цагаас хуралдаж эхэлсэн. Дунд нь завсарлаад сая эргэж хуралдаад шийдвэрээ гаргаж байна. Санал хураалт явагдсан. АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно. Үгээ хэлнэ. Үгээ хэлсний дараа АН-ын бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхин гарна. Саналаа өгөхгүй. Ирцэд орсон гишүүд санал өгөхгүй байх нь УИХ-ын дэгийн тухай хуульд дэмжээгүй гэсэн томьёололтой. АН итгэл үзүүлэх санал хураалтын чуулганы танхимыг орхин гарна. Бүлгийн хуралдаанд оролцсон 39 гишүүний 23 нь санал хураалтад оролцохгүй байх нь зүйтэй гэдгийг дэмжсэн. Өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны талаар гишүүд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй. Чуулганд оролцохгүй байх, санал хураалтад оролцохгүй байх хоёр өөр.

Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг дагахгүй бол хариуцлагыг нам дээр хүлээлгэдэг. Бид нам руу тодорхой албан бичиг байр сууриудаа илэрхийлнэ. Орхин гарч байгаа шалтгаан нь чуулган дээр санал хураалт нууцаар явж магадгүй. Энэ санал хураалтад оролцчихвол хэн нь дэмжсэн гэх мэтээр хардлага, чирэгдэл гарна. Тиймээс АН-ын бүлэг нэгдмэл үлдэх нь зүйтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00