Dark Light
Улс төр | 2025-06-06

Ч.ХҮРЭЛБААТАР: БИ ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр удирдах зөвлөл хуралдаж байгаа. УЗ хуралдаад намын бага хурал хэзээ хуралдах вэ гэдгийг товлох гэж байгаа болов уу гэж бодож байна. Хэн нэгэн хүний нэрийг ярихаасаа өмнө шинэ Засгийн газрын өмнө ямар асуудлууд тулгамдаад байгаа вэ. Ямар асуудлууд шийдэх ёстой вэ гэдгээсээ эхэлж УЗ дээр ярих болов уу гэж бодож байна. Нэгдүгээрт нь эдийн засгийн байдал хүнд байна. Экспортын орлого нэлээд хувиар унасан байж байна. Төсвийн орлого бүрдэхгүй байна. Дутагдалтай байна. Тэгэхээр шаардлагатай байгаа улсын хөгжлийн төлөвлөгөөнд туссан ажлууд, төсөв дээр суусан хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх боломжгүй болчихсон байж байна. Үүнийгээ яах вэ. Дээр нь валютын нөөц нэлээд доошоо яваад байдаг. Ханшаа хүчээр барьж байна. Ханш яах вэ. Энэ нь эргээд эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэх вэ. Хамгийн гол нь эдийн засгийг авч явж байдаг Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон хөдөлгүүр болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудал. Дээр нь нийгэмд бий болоод байгаа шударга бус байдал, Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Хүн биш хууль засаглах ёстой гэж анх Ерөнхий сайд болохдоо хэлж байсан энэ зүйл орхигдсон. Хүний өнгө үзэмжээр асуудлууд шийдэгддэг. Эдийн засгийн нэлээд хэдэн салбар дээр хүндрэлтэй олон асуудал үүссэн байгаа. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэдэг ийм л асуудлаас хүнээ ярих болов уу гэж бодогдож байна.  Би дараагийн Засгийн газарт ажиллахгүй. УИХ-ын хурал дотроосоо сонгогдоосой гэсэн бодол надад байна. Хуруугаар өргөөд авчих сайн ажилласан сайд харагдахгүй байна.   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00