МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан эхэлж байна. Тус хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Тодорхой хэмжээнд Засгийн газар хамтрах байх. МАН 68 гишүүнтэй. Хуулиа 64 гишүүнээр баталж байгаа. Тэгэхээр хууль батлахад хүндрэлтэй болно. Их хурал гацаанд орно. Жижиг намуудтайгаа хамтрах ч юм уу, ийм хувилбараар явах болов уу.
Ерөнхий сайдыг тодруулахад хүндрэлтэй байгаа. Нийгэм хүлээгээд байна. Шуналтай нь хулгай хийгээд өөрийгөө харлуулчихсан. Зөв яваагаа гүтгээд харлуулчихсан. Нийгмийн хүлээлтийг давсан ерөнхий сайд гаргаж ирэх хүндрэлтэй байгаад байна.
Төрийн энэ өндөрлөгт ажиллана гэдэг бол маш сайн бэлтгэгдсэн байх үүрэгтэй шүү дээ. Тэр хүн төрийн албыг авч явах туршлагатай байх ёстой. Улс төрийн хувьд хат суучихсан, олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Хүлээн зөвшөөрөгдөхөд цаг хугацаа шаардана.
Засгийн газрыг хүнд нөхцөлд аваад гарчих хүн байх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хамтрахаас өөр гарцгүй ийм хуулийг хийсэн. Би тухайн үед энэ үндсэн хуулийг эсэргүүцэж, энэ байр сууриа илэрхийлж байсан. Цаашдаа дандаа хамтарсан засгийн газартай болно шүү гэж. Энэ бол европын орнуудад байдаг ийм засаглал.