УИХ-ын гишүүн Б.Батцэцэг: Санал хураалт эхэлж байна. Үсгийн дарааллаараа А үсгээс эхэллээ. Би сая саналаа өгчихлөө. Баянхонгор аймаг учраас хоёрдугаарт нь өгчхөөд гарч ирлээ. Бага хурлын уур амьсгал маш сайхан, найрсаг орчинд бие биеэ ойлгосон, намын эв нэгдлээ бүгд ухамсарлаж байна. Сүүлийн үеийн мэдээлэлд хүмүүс болгоомжтой хандаж байгаа нь мэдэгдэж байна. эрүүл нүдээр байдлыг бодитоор харахыг хичээгээд, 39 хүн үг хэлж, асуулт асуулаа. Хоёр нэр дэвшигчээс. Хоёр нэр дэвшигч маш сайхан хариулсан. Тус бүр 30-40 минут хариултуудаа өгсөн. Өнгөрсөн Засгийн газрын ололттой сайн талуудыг нь үргэлжлүүлье, сул талуудыг нь хаяад сайжруулъя. Дараагийн Засгийн газрыг цомхон үр бүтээмжтэй ажиллах боломжтой, бүтээмж өндөртэй байх тал дээр нь анхааръя гэдэг зүйлүүдийг ярьсан.
-Хамтарсан засаг байгуулах тухай байр суурь ямар байгаа талаар тодорхойлсон уу?
-Өнгөрсөн Засгийн газраас АН-ыг гаргаад хамтрахгүй гэсэн учир шинэ ЗГ-т АН хамтрахгүй. Нөгөө намынхантайгаа хамтрах эсэхийг бага хурлынхаа шийдвэрийг харна гэсэн. Г.Занданшатар даргын хувьд эрх зүйн хувьд дангаараа засаглах ёстой. Намын гишүүдийнхээ энэ хүсэлтийг харгалзана гэсэн байгаа.
-Дараагийн Ерөнхий сайд ямар ажлуудыг хамгийн түрүүнд хийнэ гэж ярив?
-Маш олон зүйл ярьсан. Унасан байгаа эдийн засгаа яаж босгох, хоёулаа төсвийн тодотгол хийх шаардлагатай гэсэн. Нөхцөл байдал өөр болчихсон учраас мега төслүүдээ эрэмбэлж илүү ач холбогдолтойг нь хэрэгжүүлэх, бүтээмж дээрээ илүү анхаарах, Засгийн газар солигдохтой холбоотой олон асуудлуудыг хөндөж тавьсан.
-Та дараагийн ЗГ-т ажиллах уу?
-Би сайн мэдэхгүй байна. Хэн ЕС болох вэ. Танхимаа яаж бүрдүүлэх вэ. Их олон бүтээлч санал гарсан. Яамдаа цөөлье. Хүртээмжтэй ажиллая. Ямар сайдуудтай ажиллах вэ зэргээр ярилаа. Санал тавивал ажлаа үргэлжлүүлнэ. Ажлаа өг гэвэл өгөхөд бэлдчихсэн байгаа.