Dark Light
Улс төр | 2025-06-09

Г.ЗАНДАНШАТАРЫГ МАН-ЫН БАГА ХУРЛААР ЕС-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
МАН-ын Бага хурлын шийдвэрийг танилцууллаа.
Я.Содбаатар: МАН-ын бага хурлын долдугаар хуралдаан амжилттай хуралдаж дууслаа. МАН-ын бага хурлын энэхүү хуралдаанаар МУ-ын Үндсэн хууль, МАН-ын дүрэмд заасны дагуу МУ-ын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулах  саналыг хэлэлцлээ. Мөн бусад асуудлыг ч хэлэлцлээ. МАН-ын бага хурлын энэ удаагийн хуралдаанаар шинэ ЕС-д нэр дэвших 4 нэр дэвшигчийн асуудал яригдсан. Өглөө МАН-ын УЗ хуралдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу намын УЗ-өөр Г.Занданшатарыг 100 хувийн саналаар намын бага хуралд ЕС-д нэр дэвшүүлэх саналыг оруулсан. Бага хурлын зааланд 3 хүний нэр нэмэгдэж, 4 хүн нэр дэвших санал гарсан. Хоёр нэр дэвшигч нэрээ татаад Гомбожавын Занданшатар, Ганзоригийн Тэмүүлэн гэсэн 2 нэр дэвшигчтэй өнөөдөр санал хураалт явагдаж, дүн гараад байна. Энэхүү бага хурлын үеэр шинэ ЕС-д нэр дэвшигчдээс өнөөгийн үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, улс орны нийгэм эдийн засгийн талаар олон асуулт асууж, 50-иад хүн цаашид анхаарах бодлогын асуудлуудаар санал бодлоо илэрхийлсэн. Бага хурлын 347 төлөөлөгч энэхүү санал хураалтад оролцож 67.84 хувийн саналаар Г.Занданшатарыг МАН-ын бага хурал МУ-ын ЕС-д нэр дэвшүүлэхээр боллоо. Үүний дагуу бага хурлын шийдвэр гарсан учраас тогтоол гарч, шийдвэр гарсан учраас маргааш бид МУ-ын ЕС-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасны дагуу шинэ ЕС-д нэр дэвшигчийг томилуулах саналаа хүргүүлэх болно. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00