Dark Light
Улс төр | 2025-06-12

Г.ТЭМҮҮЛЭН: ТӨР ӨӨРӨӨ ХАМГИЙН ТОМ АЖИЛ ОЛГОГЧ БОЛЧИХСОН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Эдийн засгийн эрх чөлөөний бодлого хэрэгтэй байна. Хувийн хэвшлээ дэмжсэн, чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Ирэх хагас жилийн хугацаанд бид тодорхой төсөв санхүүгийн бодлогуудыг авахгүй бол үр дүн хүндхэн харагдаж байгаа. Нэн яаралтай төсвийн тодотголыг хийх шаардлагатай. Төрийн зардлыг бууруулах асуудлууд байна. Цомхон төрийг бий болгох, давхардсан орон тоог бууруулах, дарга нарыг бууруулах зэрэг бодлогын асуудлууд гарч байна. Нэг талдаа эдийн засгаа хэрхэн хэмнэх вэ гэдгээс гадна нөгөө талдаа эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэг асуудлууд байгаад байна. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох, төрөөс хамааралтай 550 орчим компани байна. 30 мянга орчим төрийн өмчит компаниас цалин хөлс авдаг албан хаагч байна. Тэгэхээр үндсэндээ төр өөрөө хамгийн том ажил олгогч болчихсон. Хамгийн том нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болчихсон. Тэгэхээр бид төрийн оролцоог бууруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийг дэмжих, орон зайг нь бий болгох асуудал хамгийн нэн яаралтай асуудал болсон. Хөгжлийн хамгийн гол тулгуур нь хувийн хэвшил. 
-Та Засгийн газарт орж ажиллах уу?
-Би нэг талдаа ёс зүйн хувьд энэ асуудлыг ярих нь буруу гэж харж байгаа. Би ч гэсэн өөрөө бага хурал дээр ЕТГ-ын дарга Г.Занданшатартай өрсөлдсөн. Нөгөө талдаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед хувь хүнийхээ үүднээс Их хурал дээрээ ч гэсэн төсөв санхүү эдийн засгийн чиглэлээр бүх тал дээр дэмжиж ажиллана. Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14