УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Улс төрийн нам үл харгалзан Ерөнхий сайдад Засгийн газрын томилгоо бүрэлдэхүүнээ тогтоохдоо жендерийн квотыг баримтлах шаардлагыг ЕС-д хүргүүлсэн. Одоогийн байдлаар энэхүү шаардлагад 126 гишүүнээс 51 нь гарын үсэг зурсан. Үүнээс 29 нь эрэгтэй гишүүд. Ерөнхий сайдын албан ёсоор авч байгаа хамгийн эхний албан бичиг гэж бодож байна. 30 хувиас доошгүй гэдэг тоо заасан. Олон улсын түвшин нь 40:60 гэдэг. Тэр тоо руу бид яах ёстой. Харамсалтай манай Засгийн газрын квот 15 гэдэг. Гэвч 15 хувьдаа ч бид хүрдэггүй. Анх огт эмэгтэй сайдгүй ч Засгийн газар байсан. Хамгийн ихдээ 3 эмэгтэй сайд байсан ч гэдэг юм уу ийм нөхцөл байдалтай явж ирсэн. Хэрвээ одоо байгаа 23 сайд буюу ЕС-ыг оруулж тоолбол шүү дээ. Дээрээс нь ЗГХЭГ-ын даргыг оруулж байгаа. Яагаад гэхээр бүгд улс төрийн томилгоо. Кабинетаар явж байдаг. 23 сайдынхаа 30 хувь гэвэл бид 5-6 эмэгтэй сайдтай байх боломжтой. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн болоод гишүүн бус хүнээс кабинет бүрдэж болно. Хамгийн анх Л.Оюун-Эрдэнэ сайд кабинетаа бүрдүүлэхдээ томилж байсан эмэгтэй сайдууд нь дандаа гишүүн биш хүмүүс байсан. тухайн үед Ариунзаяа сайд, Номин сайд, Байгаль орчны сайд Уртнасан сайд байсан гээд харах юм бол кабинетын гишүүн биш эмэгтэй сайдууд байсан. Миний хувьд аль нь ч байсан эмэгтэй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой. Дээрээс нь МАН-ын хувьд нийт гишүүдийн гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Манай эмэгтэйчүүдийн ур чадвар идэвх оролцоо хаа ч гологдохооргүй. Тиймээс Ерөнхий сайдыг сонголт дээрээ эмэгтэйчүүдийн оролцоог хангаж өгөөч гэж хүсэж байна.
Улс төр | 2025-06-13
Сэтгэгдэл бичих