Dark Light
Улс төр | 2025-06-17

ИЗНН ӨНӨӨДӨР УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ерөнхий сайд Г.Занданшатарын саналыг хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Иргэний Зориг-Ногоон Нам (ИЗНН)-д Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах албан ёсны саналыг хүргүүлээд байна.

Тэрбээр ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хаяглан илгээсэн бичигтээ, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн уналт, худалдааны тарифын зөрчил зэргээс шалтгаалж эдийн засагт үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, үндэсний эв нэгдлийг хадгалах шаардлагатайг онцолсон байна.

Уг бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 3, 4 дэх хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” хэмээн дурджээ.

Энэ хүрээнд ИЗНН-ын Улс төрийн Зөвлөл өнөөдөр /2025 оны 6 дугаар сарын 17/ 11:00 цагт хуралдаж, Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, улс төрийн шийдвэрээ гаргахаар товлосон байна. ИЗНН-ын Улс төрийн Зөвлөлд нийт 45 гишүүн харьяалагддаг.

Хэрэв ИЗНН Засгийн газарт нэгдэх шийдвэр гаргавал улс төрийн шинэ зохицол, хүчний хуваарилалт, бодлогын хамтын ажиллагааны хүрээнд олон өөрчлөлт гарах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14