Ж.Чинбүрэн: Бид өнгөрсөн хугацаанд Эмийн сонсгол хийсэн. Эмийн сонсголтой холбоотой 12 заалттай тогтоол гарсан. Монголчуудын хэрэглэж байгаа эм чанартай байна гэдгийг баталж өгөх нь чухал. Удахгүй наадам болох гэж байна. Улаанбурханы халдвар их байна. ялангуяа 10-14 насны хүүхдүүдийн дунд халдвар их байгаа. Уралдаанч хүүхдүүд халдвар авах магадлал асар өндөр байгаа. Орон нутаг руу ээж аав руугаа, өвөө эмээ рүүгээ явж байгаа хүүхдүүд их байна. Улаанбурханы халдвар ноцтой байдалд байгаа. Тэгэхээр надад хариуцлагатай л ажил ирж байна гэж харж байна.
-Та өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг олонд асуудалд шүүмжилж ирсэн. Түүний хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ. Танд ямар төлөвлөгөө бий вэ?
-Одоохондоо болоогүй байгаа шүү. Их хурлаар батална. Хичээнэ ээ. Хичээгээд л ажиллана.
-Эрүүл мэндийн даатгал, зарим эмчилгээний төсөв байхгүй гэх мэтээр асуудал их гарч байна. Үүн дээр хэрхэн ажиллах вэ?
-Төсөв мөнгө хүрэлцэхгүй, байхгүй байна шүү дээ. Тэгэхээр үүн дээр ихээхэн анхаарна. Хэрвээ их хурлаас баталчих юм бол үүн дээр ажиллана.
-Эрүүл мэндийн салбарт халаа сэлгээ их байна гэдэг. Энэ асуудлыг яах вэ?
-Сонгон шалгаруулалтаар л явчхаач дээ. Яагаад заавал миний чиний хүн гэх ёстой юм бэ. 2018 оны эрүүл мэндийн салбарын тухай хууль бий шүү дээ. Хуулиа л хэрэгжүүлнэ. ТУЗ байгуулах ёстой. ТУЗ-өөрөө эмнэлгийн даргыг батлах ёстой. Байгууллагынхаа төлөө ажиллаж чадах хүнийг л томилох ёстой.
-Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авах юм уу?
-Бид 2025 оны төсөвт мөнгийг нь суулгачихсан. Хамгийн гол нь үнэ нь бодитой байх ёстой. Гүйцэтгэх газар нь хэдээр гүйцэтгэсэн түүнийх нь үнийн дагуу л авах ёстой шүү дээ. Үнэ нэмж болохгүй шүү дээ.
-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх зарим өвчний жагсаалтад төсөв нь дууссан эмчлэхгүй гэх зүйл эмнэлгүүд яриад байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-2020 онтой харьцуулахад Эрүүл мэндийн даатгалын мөнгө 5 дахин нэмэгдсэн. 2.3 их наяд төгрөг болсон. Мөнгө дутсандаа биш хулгай их байна л гэж харж байгаа.
-Донорын тухай хуулийг батлах уу?
-Донорын тухай хууль, Эд, эс эрхтэн шилжүүлэх хуулийн ажлын хэсэг гарчихсан. Өнөөдөр эхний хуралдаан болсон. Нөгөө талаасаа эмч, сувилагч асрагч нар ажлын байран дээрээ зохисгүй байдал гаргах, түүнтэй холбоотой ял авна гэдэг чинь их ноцтой. Хүний ажиллах эр зоригийг мохоодог зүйл. Энэ ажил явж байгаа гэсэн. Мөнхсайхан сайд. Тэгэхээр нөхцөл байдал ямар байна, хуулийн төсөл ямар шатандаа явааг үзнэ дээ.