Шинэ сайдууд тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажлаа хүлээн авч байна. Ц.Баатархүү сайд үүрэгт ажлаа Э.Батшугарт хүлээлгэн өгч, төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан:
"Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги
Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өгөв. Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.