Dark Light
Улс төр | 2025-06-18

Б.ЖАВХЛАН: 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ШААРДЛАГА ҮҮССЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Засгийн газар хуралдаж төсвийн тодотголын танилцуулгыг хийлээ. 5 дахь өдөр дахин хуралдана. Энэ хугацаанд шинэ сайдууд төсөвтэй танилцах юм. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 
-Ямар хуулийн үндэслэлээр энэ удаагийн тодотголыг хийх вэ?
-2025 оны төсвийн жил дундаа орж байна. тодотгол хийх үү гэдэг асуудал аль хоёрдугаар улирлаас эхэлсэн. Үүнд хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа. Хамгийн нэгдүгээрт Төсвийн хэмнэлтийн тухай хууль. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 гэсэн заалтууд дээр 2023 онд орсон өөрчлөлтөөр 2025 оноос хэрэгжиж эхлэх заалттай байсан. Тухайн жилийн төсвийн хуульд орсон хөрөнгө оруулалтууд, худалдан авах ажиллагаа нь бүрэн дууссан өөрөөр хэлбэл тендер нь зарлагдаад худалдан авалт нь хийгдээд, гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэдэг хатуу заалттай. Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байна. Төсөв Засгийн газраар хэлэлцэгдээд, их хурлаар ороод батлагдаад гарахад нэлээд өөрчлөлтүүд ордог. Ингээд бэлтгэл ажил муутай ч юм уу, худалдан авах ажиллагааны шаардлага хангагдаагүй төслүүд, хангагдсан байлаа ч үүнийг маш яаралтай зохион байгуулах асуудлууд өөрөө маш том хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр эхний хагас жилийн дотор гэрээ хийгдээгүй л бол худалдан авах ажиллагааны бүтээн байгуулалт хийнэ гэдэг сүүлийн хагас жилд хийгдэнэ гэдэг бодит байдал дээр худлаа байдаг. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцлагажуулах, дээрээс нь төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан төслүүдийг төсөв дээр баталж байх зарчмыг хатуу сануулах, баримтлах үүднээс энэ бол маш сайн хөшүүрэг заалт юм. Ингээд тэгэхээр төсвийн орлого дутсанаас болоод үүсэж болзошгүй алдагдал жилийн эцэст 2.3 их наяд гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарч байгаа. Энэ 2.3 маань 535 тэрбум төгрөг нь хуулийн дагуу бий болчхож байна гэсэн үг. Тэгэхээр бид төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх шаардлага үүсэж байна. 
-Төрийн албан хаагчдын тоог хэрхэн цөөлөх вэ?
-Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал аль хэдийн УИХ дээр яригдсан. Ирэх жилүүдэд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна. Илүү чадамжтай, илүү бүтээмж өндөртэй бүтэцтэй цаашид ажиллана. Төрийн албан хаагчийг 9 хувиар цомхотгох ажил энэ удаагийн тодотголоор эхэлнэ. Тэгэхээр 14400 төрийн албан хаагчийг цомхотгох ажил аль хэдийн батлагдсан. Үүнийг энэ жилийн төсвөөс үү гэдгийг хугацаа алдалгүй тодотгож оруулахаар шийдлээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14