Dark Light
Улс төр | 2025-06-24

О.ЦОГТГЭРЭЛ: БҮЛГЭЭР С.ГАНБААТАР ГИШҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд АН-аас тавьсан шаардлагууд биелэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

“Тодорхой зүйл, заалт, тоо баримт бүхий шаардлагуудыг өмнө нь хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийн байнгын хорооны хэлэлцүүлгээс харахад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэх мэт олон асуудал дээр Ардчилсан намын зүгээс тавьсан шаардлагууд хангагдаагүй байгаа нь тодорхой байна. Энэ талаар бүлгийн хурлаар ярилцах шаардлага тулгарч байна” хэмээн тэрбээр онцоллоо.

Тэрбээр Засгийн газрын бүтцийн тухайд тодруулан, хэтийн болон дотоод чиг үүрэг, мэргэжлийн хяналтын байгууллагуудын байршил, дэд бүтэцтэй холбоотой асуудлуудыг дурдсан бөгөөд “Дэд сайд, дэд дарга нарын орон тоо нэмэгдэж буй асуудал бараг 5-10 мянган албан хаагчийн бүтэцтэй холбоотой. Нөгөө талд дэд хорооны тоо 23-аас 20 болж буурч байгаа. Энэ бүх асуудлыг бүлгийн гишүүд хэлэлцэж, саналуудаа гаргаж байна” гэв.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Ардчилсан намын гишүүн С.Ганбаатарын гэрт нэгжлэг хийгдсэнтэй холбоотойгоор бүлгийн хурлаар энэ асуудлыг ч мөн хэлэлцэхээр болсон гэдгийг онцолсон.

“Ганбаатар гишүүнтэй холбоотой цаг үеийн асуудал гарсан. Тиймээс бид бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж, түүнээс мэдээлэл авах хүсэлт тавьсан. Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга” гэж О.Цогтгэрэл хэллээ.

Ардчилсан намын зүгээс дэд сайд, дэд дарга нарын томилгоо, бүтэц, орон тооны талаарх асуудлыг цаашид анхаарч, нэгдсэн байр суурь гаргахаар ажиллаж байгаа аж.

Р.УУГАНБАЯР

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14