Dark Light
Улс төр | 2025-06-24

Х.ТЭМҮҮЖИН: УИХ ХҮЧГҮЙ БОЛОХ НЬ ХОЁР ТАЛД Л АШИГТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр: 

"Дэлхий нийтээрээ, олон улсын практикт хяналтын түр хороог “ad hoc” хороо гэж нэрлэдэг. Нэг удаа, тодорхой сэдвийн хүрээнд, тодорхой зорилготойгоор байгуулагддаг энэ хороог ихэнхдээ парламентын цөөнх талаас санаачилж байгуулдаг. Хэдийгээр цөөнх биш ч гэсэн тухайн асуудлыг санаачилсан гишүүнээр нь хороог удирдуулах ёстой. Гэтэл сүүлийн үед хүчээр сонсгол зохион байгуулж, эсвэл түр хороо байгуулаад поп хандлагаар ганц хоёр удаа үзэгдчихээд алга болох явдал гарч байна. Ингэснээр үр дүнгүй хяналт болж хувирч байна.

Парламентын хяналт үр дүнтэй байя гэвэл институцийн хувьд өөрчлөлт хийх шаардлагатай. Ардын нам энэ саналыг дэмжээгүй. Гэсэн ч бид дундын хувилбараар ахиад урагшлуулж, парламент өөрөө чанартай ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж найдаж байна. Энэ бол ардчиллыг бэхжүүлэх алхам учраас сэтгэлтэй хэсэг нь дэмжинэ гэдэгт итгэж байна."

"Одоогийн засгийн газар бүтцээ тодорхой оруулж ирээгүй, харин бүрэлдэхүүнээ л оруулж ирж байна. Тодруулбал, хэдэн сайд, хэн гэдэг хүн байх вэ гэдгээ хэлээд, чиг үүрэг, бүтэц нь дараа орж ирж байна. Энэ нь УИХ-ын бүрэн эрхийг алгасах, тойрч гарах оролдлого гэж хардахаар байна. УИХ зангарагтай байсан бол зарчмаа барих ёстой. Одоо бол УИХ-ыг 'зальдаж' байгуулаад, дараа нь шийдвэр гаргачихдаг, шийдвэрээ парламентаас асуух шаардлагагүй мэт авирлаж байна.

Ардчилсан намын хувьд, Засгийн газрын бүтэц, томилгооны асуудлыг бүлэг дотроо илүү нухацтай ярилцах шаардлагатай. Эс бөгөөс бүх шийдвэр түрүүлээд гарчихдаг байдал үүсээд байна."

"Дэд сайд гэх албан тушаалыг сэргээе гэсэн санаачилга яригдаж байна. Өмнөх парламентад батлагдсан орон тоо, төсөв байсан гэж яригддаг. Гэвч дэд сайдуудтай ярилцаж, шийдэл гаргаж чаддаггүй байсан, учир нь парламентын босго давдаггүй байсан. 2016 оноос хойш З.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноос хойш ЗГ хэн нэгний 'дээлийг тайлж давхарлаж өмсдөг' уламжлал тогтчихсон."

"УИХ-ын гишүүдийн тоог цөөлөх санал гарсан нь өөрөө парламентын институцийг сулруулах санаа. УИХ хүчгүй болох нь хоёр талд л ашигтай:

  1. Гүйцэтгэх эрх мэдлийг бүхэлд нь атгах сонирхолтой талд

  2. Гадны сонирхлыг дотроосоо дамжуулж буй улс төрч нарт. Энэ нь урвалтын нэг хэлбэр."

"Сайнхүүгийн Ганбаатар гишүүний гэрт нэгжлэг хийж, туслахыг нь саатуулсан тухай мэдээлэл байна. Энэ асуудлыг бид дотооддоо тодруулж, анхааралтай хандах ёстой. Хяналт, шалгалт, хууль хэрэгжилт гэдэг нь улс төрийн өш хонзонгийн хэрэгсэл болох учиргүй."

О.ХЭРЛЭН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02