Dark Light
Улс төр | 2025-06-25

С.ГАНБААТАР: МИНИЙ ЭСРЭГ ТӨРИЙН МАШИН АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед өөртэй нь холбоотой яригдаж буй мэдээлэлд тайлбар өглөө. Тэрбээр:

“Айлуудын дунд байгаа гэх газрыг С.Ганбаатар болон түүний хамаарал бүхий хүмүүсийнх мөн эсэх талаар би өнөөдөр АТГ руу албан ёсоор лавлагаа явуулж байна. Энэ газар надад хамааралгүй. Миний эсрэг Хүрэлсүхээр удирдуулсан төрийн машин ажиллаж байна” хэмээн мэдэгдэв.

Түүнээс Үйлдвэрчний эвлэлийн газар байсан газартай холбоотой юу гэхэд:

“Энэ бол жинхэнэ монгол гүтгэлэг. Миний эсрэг төрийн бүх бүртгэлийн байгууллага ажиллаж байна. Хэрвээ энэ үнэн байсан бол би өнөөдөр худлаа ярьж байна гэсэн үг. Тэр тохиолдолд УИХ-ын гишүүнээс огцрох хангалттай үндэслэл болно. Би ийм осолтой мэдэгдэл хийхгүй. Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр би 18 жилийн өмнө сонгогдсон. 2014 онд Хашбат ахлахаар томилогдсон комисс шалгасан. Дараа нь Одхүү ахлагчтай комисс мөн шалгасан. 2017 онд би гүйцэтгэх ажлыг хийж байсан. Эдгээр шалгалтуудаар хууль бус зүйл огт тогтоогдоогүй. АТГ гурван удаа шалгаж, бүгдэд нь асуудалгүй гэж тогтоосон.”

Мөн сэтгүүлчийн “Хуурай дүүгийн тань гэрт шалгалт хийх үед та байсан” гэх асуултад:

“Би хуурай дүүгийнхээ зусланд очиж болохгүй юу?” гэж хариулав.

Түүнчлэн туслахыг нь түр саатуулан, дахин шалгаж байгаа тухай мэдээлэлд:

“Нэг бие төлөөлөгч маань нялх хүүхэдтэй, хөхүүл эмэгтэй. Түүнийг зовоож байна. Мөн туслахын маань эхнэрийг ч шалгахаар оролдож байна. Намайг надаас биш, эргэн тойрныхноос минь барих гэж байна. Гэхдээ надаас юу ч олдохгүй. Харин Хүрэлсүх өөрийн ойр хүрээллээрээ дамжуулан төрийн өмчит компанид мөнгө угааж байгаа гэж би үзэж байна. Жишээ нь, Болд даргын Цэнгэл төрийн өмчийн цахилгаан станц болон янз бүрийн төслөөс мөнгө авдаг байх магадлалтай. Цэнгэл нь Ёндонг Эрдэнэт үйлдвэрийн даргаар томилсон. Төмөр замын Хэрлэн ч мөн Хүрэлсүхийн схемд хамаатай гэж харж байна.”

Тэрбээр мөн:

“Би 50 сая воныг Баянзүрх дүүргийн шүүхэд сайн дураараа хандивласан. Газрын тосны үйлдвэрийн төслийг зогсоохыг шаардаж, үйлдвэр барихыг уриалсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн даргад 17 хуудас бүхий бичиг хүргүүлсэн. Бүх хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн байна.”

Үйлдвэрчний эвлэлийн газартай холбоотой олон асуудал яригдаж буй талаар тэрбээр:

“Үйлдвэрчний ерөнхийлөгч газар олгодог эрх мэдэлтэй биш. Харин булаалгасан газрыг нь хууль журмын дагуу буцаан авч өгсөн. Гэтэл Хүрэлсүх над руу биш, харин миний эргэн тойрны хүмүүст дайрч байна.”

Мөн улс төрийн дотоод зөрчилтэй холбоотой асуултад:

“Намайг Хүрэлсүх чиглэж байна гэж хүмүүс харж байгаа. Гэхдээ үнэндээ Хүрэлсүх, Баттулга хоёрын хоорондын зөрчил илүү анхаарал татаж байна. Би арай том улс төрч. Ийм жижиг асуудал ярихыг хүсэхгүй байна.”

Түүнчлэн, Солонгос компанитай холбоотой 50 сая воны хахууль авсан гэх бичлэгийн талаар асуухад:

“Тэр бичлэгийг Нямдорж гуай, мөн Биндэръяа гэх хүн Сөүл хотод хийсэн гэх мэдээлэл бий” гэж хариулав.

О.ХЭРЛЭН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02