Dark Light
Улс төр | 2025-06-30

ГАДААДЫН САЙН ТАМИРЧДЫГ МОНГОЛЫН ИРГЭН БОЛГОХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.06.30) дөрвөн асуудал хэлэлцэв. Гол нь төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг.

2024 оны төсвийн гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой асуудлыг хоёр дахь удаагаа ярьж, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд санал дүгнэлтээ шилжүүлэхээр боллоо. Тэгээд улсад орлого, зарлага хэд, ашиг, алдагдал нь хэд гээд албан ёсоор баталгаажина.

Үүнээс гадна 2025 оны төсвийн тухай дөрвөн өөр хуульд өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцлээ. Үндэсний баялгийн сан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал бүгдийг нь. Хамгийн энгийнээр хэлбэл, мөнгөний хуваарилалтыг дахин харж байна. Төсөв хасах уу, нэмэх үү гэдэг яриа үргэлжилж байна гэсэн үг.

Хэлэлцсэн бас нэг асуудал бол Харьяатын тухай хууль. П.Сайнзориг гишүүн тэргүүтэй есөн гишүүн өргөн барьжээ. Гол санаа нь гадаадын сайн тамирчдыг Монголын иргэн болгоё. Ингэснээр спортод залуусын хандлага өөрчлөгдөж, бахархал нэмэгдэнэ гэсэн үг.

Уг нь гоё л сонсогдож байна. Гэхдээ улсын төсвөө жил тутам “нэг ухаж, нэг засдаг” хандлагаасаа хэзээ гарах юм бол гэдэг асуулт үлдэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02