Dark Light
Улс төр | 2025-06-30

С.ЦЭНГҮҮН: ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр мэдээлэл хийж, эрчим хүчний салбарын хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Өнөөдөр олон хуулийн төсөл, төсвийн тодотгол явагдаж байгаатай холбоотойгоор олон нийт анхаарах шаардлагатай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал юм.

Энэ хуулийн төслийг зургаадугаар сарын 23-нд өргөн барьж, маш хурдан хугацаанд өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр бэлдэж байна.

Гэтэл Эрчим хүчний яам олон нийтэд танилцуулах олон шатны уулзалтууд болон хэлэлцүүлэгийн шатуудыг алгасаад өөрсдөө яам дээрээ шууд мэдээлэл авч, Эдийн засгийн байнгын хороонд оруулж ирсэн. Бусад холбогдох талууд саналаа өгөөгүй байна.

Энэ хуулийн төсөлд гучин шинэ зүйл заалт оруулж байгаа бөгөөд шинэ нэршил болгон “эрчим хүчний төсөл” гэдэг үг орсон. Энэ нь нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг зураг төсөл боловсруулах, байшин барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагааг багтаана.

Гэхдээ энэ хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчийг орхигдуулсан байна.

Мөн төр хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт оруулж, эрчим хүчний төсвийн түншлэлийн гэрээний ойлголтыг оруулж байна. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур шинэ эрчим хүчний төслүүдийг тусгайлан авч үзэх гэсэн санаа юм.

Өрийн удирдлагын тухай хуульд ч өөрчлөлт оруулж, Засгийн газрын өрийн удирдлагатай холбоотой асуудлуудаас оролцохгүй гэдгээр гаргаж байна.

Одоогийн байдлаар эрчим хүчний зохицуулах хороо олгогдсон тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Эрчим хүчний яам руу татаж авч, ажлын хэсэг байгуулах гэж байна. Энэ ажлын хэсэг нь эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах эрхтэй, 5 хүний бүрэлдэхүүнтэй: Эрчим хүчний сайд ахалж, 2 хүн яамнаас, 3 хүн салбарын төлөөлөл байна. Тэд эрчим хүч нийлүүлэх үнэ, төслийг төрд шилжүүлэх нөхцөл, төслийн хугацаа, санхүүжилтийн зардал, туслан гүйцэтгэгчдийн чадварыг шийднэ.

Эрчим хүчний салбар дахь томоохон төслүүд тусгай зөвшөөрлийн асуудлаас болж гацдаг, цаг хугацаа алддаг нь үнэн. Би чуулган дээр энэ талаар хэлж байсан.

Эрчим хүчний сайд Чойжилсүрэн хэрхэн ажиллах талаар хэлэхдээ, чуулганы танхимд ямар ч асуудал байхгүй, тусгай зөвшөөрлүүд олгогдож байгаа гэж мэдэгдсэн. Гэтэл сар гаруйн дараа ийм том өөрчлөлт оруулж ирж байгааг нь би зарчимгүй үйлдэл гэж үзэж байна.

Чуулганы танхимд сайд худлаа ярьж байна уу гэдгийг асуух хэрэгтэй.

Бид эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх ёстой. Наадмын үеэр олон хуулийн төсөл хэлэлцэх үед том асуудлыг олон нийттэй хэлэлцэлгүй явагдах гэж байгаа нь сэжигтэй санагдаж байна.

Миний бодлоор, ТЭЦ-3-ын дэлбэрэлттэй холбоотой ослын улмаас яаралтай тендер зарлахгүйгээр, зураг төсөл боловсруулахгүйгээр ажлыг эхлүүлэх шаардлагатай гэж сайд үзсэн байж магадгүй. Хэрэв үнэхээр тийм бол ТЭЦ-3-ыг УИХ-ын тогтоолоор дангаараа оруулж шийдэж болно.

Гэвч ингэхгүйгээр бүхэлдээ эрчим хүчний салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодорхой бус байдлаар олон төслийг хамруулах нь эрсдэлтэй. Энэ нь гуя дагаж хүзүү гэдэг шиг олон өөр төсөл дагаж орж ирэх боломжийг нээж байна.

Иймээс УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг анхааралтай, нягт нямбай судлах шаардлагатай. Нэг асуудлыг шийдэх нэрийдлээр бусад хууль тогтоомжийг зөрчиж, нийцэхгүй заалтуудыг баталж болохгүй.

Үүнийг судалгаагүй, нотлох баримтгүйгээр батлах гэж байгаа нь буруу хандлага гэж бодож байна.

Цаг үе өөрчлөгдөж байна. Монголын залуус өөр болсон. Бид хуйвалдааны зарчимаар, хэн нэгний хооронд тохирсон байдлыг эсэргүүцэж байна. Зөв зүйтэй төслүүдийг бүгдийг нь дэмжинэ.

Монгол Улсад мега төслүүд хэрэгжих ёстой."

О.ХЭРЛЭН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02