Dark Light
Улс төр | 2025-07-09

ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО ХЭНИЙ ГАРТ ОЧИВ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.07.09/ хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хороо болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ холбогдох саналуудыг танилцуулсан бөгөөд:

  • Бүсчилсэн хөгжлийн дэд хороог:
    М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Идэрбат, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй,

  • Ёс зүйн дэд хороог:
    О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулах санал гаргасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ганбаатар байр сууриа илэрхийлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх бүрэлдэхүүнийг дэмжив.

Энэхүү шийдвэрийн дагуу тус хоёр дэд хороо албан ёсоор шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нөхцөл бүрдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00