Dark Light
Улс төр | 2025-07-09

АҮББХ ХАВРЫН ЧУУЛГАНААР 31 АСУУДАЛ ХЭЛЭЛЦСЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо нийт 10 удаа хуралдсанаас хоёр удааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран зохион байгуулжээ.

Энэ хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар нийт 31 асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд нэг хуулийн төсөл, хоёр УИХ-ын тогтоолын төсөл, 13 байнгын хорооны тогтоолын төсөл, мөн салбар яам, агентлаг, харьяа байгууллагуудын 16 тайлан, мэдээлэл багтжээ. Мөн хууль санаачлагчаас өргөн барьсан төслүүдийн хүрээнд гурван санал, дүгнэлтийг боловсруулсан байна.

Байнгын хороо хууль тогтоомжийн хэрэгжилт, томоохон төслүүдийн явц, бүс нутгийн хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар хянан шалгах дөрвөн ажлын хэсэг байгуулжээ. Эдгээр ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Ганзориг, С.Замира, Д.Үүрийнтуяа, С.Ганбаатар нар ахалж байгаа юм. Хяналт, хэлэлцүүлгийн хүрээнд “Тавантолгой түлш” ХХК, “Эрдэнэт машин” үйлдвэр байгуулах төсөл, “Онтрэ” ХХК-ийн лиценз, ЖДҮ-ийн хууль хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Мөн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бор тээг” болон “Тавантолгой төмөр зам” ХК-ийн үйл ажиллагаанд холбогдох шалгалт, судалгааг хийх ажлын хэсгүүдийг байгуулжээ.

Түүнчлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран “Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөлөл”, “Үйлдвэрлэл, технологийн парк–2025” сэдвээр уулзалт-хэлэлцүүлэг хийжээ.

Эдгээр арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл нээлттэй оролцсон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00