Dark Light
Улс төр | 2025-07-15

ЛАОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Лаосын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан Монголын нийт ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье. Манай хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа, эв нэгдэл, найрсаг хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн турш тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл нэн хангалуун байна.
Миний бие  2023 онд Вьентьян хот, 2024 онд Улаанбаатар хотод Тантай чин сэтгэлийн, найрсаг, элэгсэг дотноор уулзсанаа байнга дурсаж, сэтгэлдээ хадгалж явдаг.
Бидний харилцан айлчлал хоёр орны ард түмэн төдийгүй олон улс, бүс нутгийн тогтвортой байдал, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж, харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болсныг тэмдэглэхэд таатай байна. Танд болон танай сайхан орны ард иргэдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00