Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Карин Келлер-Суттер Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД:
“Швейцарын Холбооны Зөвлөл болон Швейцарын ард түмний нэрийн өмнөөс Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд сайн сайхан, ард түмэнд тань аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Манай хоёр улс харилцан сонирхсон олон асуудлаар үр дүнтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Газар зүйн хувьд алс оршиж, олон ондоошилтой хэдий ч хоёр орны ард түмэн байгалийн өнгө төрх, эртний уламжлал бүхий нийтлэг үнэт зүйлстэй билээ. Өнгөрсөн жил Швейцарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр толилуулсны адил Монголын найрсаг ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ.