Dark Light
Улс төр | 2025-07-16

ХОРВАТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН САЙД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман 2025 оны долдугаар сарын 17-19-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.  Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийнэ. 
Монгол Улс, Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд 1993 оны гуравдугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Уг айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00