Dark Light
Улс төр | 2025-07-16

Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛСЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРАЛТАЙ БАЙЛГАХ АШИГ СОНИРХОЛ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3 -ын нөхцөл байдалтай танилцав.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбарын дотоод зөрчлүүд ашиг сонирхлын зөрчлүүд юм даа. Хэсэг бүлэг болж хуваагддаг. Цаана нь нэг үл үзэгдэх хүчин үйлчилдэг. Тавдугаар цахилгаан станцын асуудал байна. 1987 онд таван жилийн төлөвлөгөөнд тавдугаар цахилгаан станц барих ажил төлөвлөгдөж байсан юм билээ. 2008, 2012 оны Засгийн газрын үед өөрсдөө хөрөнгөө гаргаад бариад өгье гэх шийдвэр гарч байсан. Өөр нэг төсөл гаргаж ирээд зогсоочихдог. Эсвэл шүүхдээд зогсоочихдог. Хууль эрх зүйн орчныг нь сайжруулж байгаад шийдье гэхээр зогсоочихдог. Эрчим хүчний хараат байдалтай байлгах гэсэн, үүнд нь харанхуйгаар ашиглагдаад байгаа юм шиг зөрчил эрчим хүчний салбарт байж болохгүй. Хэсэг бүлгээрээ хуваагддаг. Манайд сэргээгдэх эрчим хүчний асар их боломж байхад тэрийг ашигладаггүй. Дэлхий дээр нүүрсний үнэ унаж байна. Эрэлт нь багасаж байна. Бидний үед нүүрсийг хар алт болгож хувиргах боломж бол цахилгаан станцууд байгуулж, маш өндөр үнэтэй гаднаас авдаг импортоо багасгах.

Үндсэндээ манай улс 200 орчим сая ам.доллароор импортын цахилгаан эрчим хүч авч байна. Энэ мөнгөөр бид дотооддоо тавдугаар цахилгаан станц барих бүрэн боломжтой байхад нэг бол шүүхдээд унагаачихдаг. Үүний цаана ямар асуудал байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд анхаарал тавьж байх ёстой. Тагнуулын ерөнхий газар эдийн засгийн аюулгүй байдалд анхаарал тавьж ажилла. 

Манай энэ тавдугаар цахилгаан станц хэчнээн удаа гацаж байна. Нэгийг нь нөгөөгөөр нь цохисоор байгаад 20 жил гацаж байна. Баруун аймгийн дулааны станц хүртэл 10-20 жил гацаж байна. Үүний цаана харанхуйгаар ашиглагдаад улс орноо эрчим хүчний хамааралтай, харьяалалтай байлгаад байх сонирхол байна гэж үзэхээс өөр арга байхгүй.

Нэгэнт зөвшөөрөгдөөд холбогдох гэрээ нь байгуулагдчихсан нүүрсний цахилгаан станцын төслүүдээ тууштай дэмжиж зогсоодог шиг. Өөрсдөө мөнгөө гаргаад бариад гадаад экспортолъё гэсэн Шивээ овоог зогсоосон, Багануурыг зогсоосон. Сүүлд тавдугаар цахилгаан станцыг шүүхдэж явсаар зогсоосон. Энэ олон тохиолдлыг санамсаргүй тохиолдол гэж үзэхэд дэндүү эргэлзээтэй байна. 20 жилийн турш энэ олон цахилгаан станцыг зогсоосон хандлагыг бол санамсаргүй тохиолдол гэж үзэхгүй байгаа. Өнөөдөр гуравдугаар цахилгаан станцад болсон осол аваар ч гэсэн холбоотой. Энэ чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00