Dark Light
Улс төр | 2025-07-19

ХОРВАТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН САЙДЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радманы 2025 оны долдугаар сарын 17-19-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Энэхүү айлчлал нь Монгол Улс Бүгд Найрамдах Хорват Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш айлын талаас Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлэх анхны айлчлал гэдгээр онцлог байв.  Хорватын талаас Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд анх удаа хэрэгжсэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхсан. Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд талууд олон чухал асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой үр дүнд хүрлээ. Тухайлбал, Монгол, Хорватын харилцааг эдийн засаг, нийгмийн олон салбарт үр бүтээлтэй өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрх зүйн баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол, Хорватын харилцааг өргөжүүлэх эрх зүйн чухал суурийг бүрдүүлж буйг талууд онцлов. Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радманыг албаны төлөөлөгчид үдэн гаргалаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14