Dark Light
Улс төр | 2025-07-23

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН, ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАР ГАРАХААС СЭРГИЙЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан,
-Боловсролын сургалтын байгууллага, хүүхдийн зуслан, уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага зэрэг олон хүн цугласан орчинд гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, 
-Хүнсний сүлжээний бүх шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, ашигт малтмал ашиглах, хайх тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж байгууллагад тавих ажилчдын байрны болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчныг судалж шийдвэрлэх,
-Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, аймгуудын Стандарт хэмжилзүйн хэлтсийн Сорилтын лабораториудын  хүчин чадал, итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлж, хордлого, халдвар гарсан үед шуурхай, хамтарч ажиллах
-Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа, хүнсний худалдаа үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
2025 оны эхний хагас жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн байгууллагад хоолны хордлогот халдварын зургаан удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 451 хүн өвчилсөн байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00