Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа зарим төсөл, арга хэмжээний үр ашиг болон санхүүжүүлэх эх үүсвэр, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, цар хүрээ, хэрэгцээ шаардлагын түвшин, салбар хоорондын уялдааг хангах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. /2025.07.23/
Энэ хүрээнд нийт 148 төслийг дөрвөн бүлэг 14 шалгуур үзүүлэлтээр үнэлж эрэмбэлнэ.
Ингэхдээ тухайн төсөл хөтөлбөрүүд нь улсын жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, зураг төсөвгүй, санхүүжилт нь тодорхойгүй, эдийн засаг нийгмийн ач холбогдол багатай, үр ашиггүй зэрэг дээрх 14 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэхгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй гэж үзвэл 0-5 оноогоор дүгнэж эрэмбэлэх юм.